Posts

Showing posts from December, 2017
Image
Янаг амрагийн харцанд ээрүүлэнхэн байхдаа Ялдамхан загнаж хөнгөхөн инээмсэглэх би бүсгүй хүн Ядмагхан гоёл, ямба маягаар нүдийг чинь хуурахгүй Яруухан үгс, янагхан үнсэлтээр ч сэтгэлийг чинь гижигдэхгүй Ямагт нэг л зангаараа байх бүсгүй аалиа нууж би чамд эрхэлнэ Янзага шиг гэж өхөөрддөг нүдээрээ чамайгаа харин эрхлүүлье Явахад чинь санаж, ирэхэд чинь догдлосноо Яалтай билээ би бүсгүй хүн учир хэлж зүрхлэхгүй Яруухан бодол саран хээр хонох шиг бүсгүй цээжинд хургах ч Янаг амрагийн өмнө эм хүн эхэлж очдоггүй жамтай Яагаад гэж надаас чи минь бүү асуугаарай Яруу найргийн охин тэнгэрүүд чамд минь дурлачихаж мэднэ 2017.12.12