Shakespeare's 18th sonnet /Mongolian translation/

"18-р сонет" Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү? Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам: Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй Улирал зуны нас тун богинохон байх юм. Хурмастын мэлмий хааяахан хэт халуун төөнөвч Халхлагдаж, алтлаг үзэмж нь үргэлж л бүүдийнэ Болзошгүй, эсвэл байгалийн эрхээр улиран хагдарч Бүгдээс сайхны дээд бүхэн зүсээ алдана. Харин чиний мөнхийн зун үл улирах агаад Хосолсон гоо тань эзэмшлээ үл гээхийн хамтаар Үхэл ч өөрийн сүүдрээрээ хучиж үл сайрхах бөгөөд Үл замхрах шүлэгстэй минь хамт үүрд чи амьдарсаар. Хүн төрөлхтөн мөхөөгүй, харалган болоогүй цагт Холбосон шадууд оршин, хонгор чамд амьдрал тэтгэнэ эгнэгт. "XVIII sonnet" Shall I compare thee to a summer’s day? Thou art more lovely and more temperate: Rough winds do shake the darling buds of May, And summer’s lease hath all too short a date: Sometime too hot the eye of heaven shines, And often is his gold complexion dimmed, And every fair from fair sometime decli...