Posts

Showing posts from August, 2020

Рубай биш

Хайрлаагүй эцэг, эх насны эцэст харам Ханилсан амраг хагацахын цагт янаг Чамласан хоол өлсөхийн цагт чөмөг Чандласан нууц задрахын цагт шившиг Хэнхдэг цээжинд тогтоогүй үгсийг Хэний буруу гэж бусдаас эрэх... Өөрөөс гараагүй өөрийн төлөөх сэтгэлийг Өрөөл бусдаас юунд  уцаарлан нэхэх... Өсөх насандаа өргөж чадаагүй эцэг эхийг Өтлөхийн цагт гэмшиж эс хайрлах... Хайрлаад эс тогтоогүй явсан амрагийг Хамгаа барьж өсгөсөн эхээс илүүд үзэх...                                                          2020.08.27