Posts

Notre dame de paris song #19 Belle / translation/

Image
 Францын нэрт зохиолч Виктор Гюгогийн Алдарт зохиолуудын нэг болох "Парисын дарь эхийн сүм" зохиолоор хийгдсэн бүжгэн жүжгийн хамгийн алдарт дуу болох "Belle" /by francious/ буюу "Үзэсгэлэн гоо" хэмээх дууны гурвалсан орчуулгыг энэ удаа оруулж байна. Улс орон бүрийн хэлний баялаг, уран зохиол, утга найрууллын хэлбэр өөр учир ерөнхий агуулгыг өөрчлөөгүй, хамгийн сайн хийгдсэн орчуулгуудыг оруулав.Харин дууг нь энэхүү линкээр сонсоорой./ http://www.youtube.com/watch?v=aBXeXBpTVOk/ Belle C'est un mot qu'on dirait inventé pour elle Quand elle danse et qu'elle met son corps à jour, tel Un oiseau qui étend ses ailes pour s'envoler Alors je sens l'enfer s'ouvrir sous mes pieds J'ai posé mes yeux sous sa robe de gitane À quoi me sert encore de prier Notre-Dame Quel Est celui qui lui jettera la première pierre Celui-là ne mérite pas d'être sur terre Ô Lucifer ! Oh ! Laisse-moi rien qu'une fois Glisser mes doigt...

18th sonnet of Shakespeare

Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү? Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам: Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй Улирал зуны нас тун богинохон байх юм. Хурмастын мэлмий хааяахан хэт халуун төөнөвч Халхлагдаж, алтлаг үзэмж нь үргэлж л бүүдийнэ Болзошгүй, эсвэл байгалийн эрхээр улиран хагдарч Бүгдээс сайхны дээд бүхэн зүсээ алдана. Харин чиний мөнхийн зун үл улирах агаад Хосолсон гоо тань эзэмшлээ үл гээхийн хамтаар Үхэл ч өөрийн сүүдрээрээ хучиж үл сайрхах бөгөөд Үл замхрах шүлэгстэй минь хамт үүрд чи амьдарсаар. Хүн төрөлхтөн мөхөөгүй, харалган болоогүй цагт Холбосон шадууд оршин, хонгор чамд амьдрал тэтгэнэ эгнэгт. XVIII Shall I compare thee to a summer’s day? Thou art more lovely and more temperate: Rough winds do shake the darling buds of May, And summer’s lease hath all too short a date: Sometime too hot the eye of heaven shines, And often is his gold complexion dimmed, And every fair from fair sometime declines, By chance, or nature’s changing course untrimmed: But...

71th sonet of Shakespeare

Харжигнан шаагих єтнvvдтэй ханьсахаар Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах Хахир бас дvнсгэр хонхны чимээг сонсоод Хучлагаа нємєрч буйд хо йноос минь бvv гашууд Мэдээж энэхvv мєрийг уншаад чи агуу хайрыг минь Молхи vvныг бичсэн мойног хурууг минь санах ч хэрэггvй Миний тухай бодол чамайг гутраахын учир Магад амтлаг дурсамжаас чинь алга болох биз ээ. Ээх, энэхvv богинохон ядмагхан шvлгийг унших vед Энэ биеэ би элс шавартай ижилсvvлчихсэн байна байхдаа Эгэлхэн даржин нэрийг минь дуурсалгvй Энхрий хайраа єнгєрєхтэй минь хамт булшлаарай Ганихарсан чамайг хашир хорвоо узээд Ганц намайг бус, чамайг бас элэглэчих вий дээ no longer mourn for me when i am dead than your shall hear the surly sullen bell give warning to the world that i am fled from this live world with vildest worms to dwell. nay, if you read this line, remember not the hand that writ it, for i love you so, that i in your sweet thoughts would be forgot, If thinking on me then should make you woe. o if, i say, you look upo...

16th Sonet of Shakespeare

Image
Үгүйсгэл тохиохуйд улиран одох нь Улирал нь ирэхэд хагдран унах нь Үүрдийн хайр бишийн учгийг хүлээж Үнэн сэтгэлтэй ураг үл барилдмуу Үгүй, энэ бол далайн хар салхинд ч үл ганхах Үүрд гялалзан байх гэрэл байх учиртай Үнэн ахуй нь үл мэдэгдэх ч, үүрэг нь тодорхой Үүрэглэн төөрөх завийг залагч од нь байх ёстой Хацар уруулын улаан хадуурын ирэнд өртөвч Хайр гэдэг нь цаг хугацааны хохирогч биш Хором, өдөр, хоногоор нас нь үл тоологдох Хорвоогийн төгсгөлийг үзэх хувьтай мэдрэмж Бодрол минь алдаатай байж, бидэнд бас нотлогдвол Бичсан бүтээл бас бидний хайр дурлал байгаагүй болог.

Найрагчийн дурлал

Image
Шөнийн тэнгэрт одод түгжээ Шүлгээ бичихээр найрагч суулаа Алтран байх одод дундаас Онцгойлон тэр нэгийг харлаа Онилж харсан тэрхэн од нь Онцгой гойд гялалзах юм гэнэ Олны дундаас тэр л од Очиртон хүслийг нь татах юм гэнэ Найрагч шүлгээ бичиж эхэллээ Нар сар биг оддыг л шүлэглэлээ Үүр цайтал шүлэглэж гэнэ Үзгээ дуустал бичиж гэнэ Найргаа дуусан гадагш хартал Наран тэнгэрт мандсан байжээ Шөнөжин өөрт нь л зориулж бичн Шүлгээ одонд уншмаар байжээ Үдшийн сайхан тэр л од Үүрийн тэнгэрт уусан амаржээ Шүлэгч харин зөөлөн мишээгээд Шөнө болохыг хүлээх болжээ