Posts

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

Image
Өршөөл оршихуй хэмээхүйн дөрөвдүгээр бүлэг                                                 Нэг. Нутаглах газарт өршөөл буй аваас нэн сайн. Нутаг газрыг сонгохуйд өршөөл үгүй болвоос мэргэн хэмээж боно гэж үү?                                                Хоёр Өршөөлт бус хүмүүн учир бэрхийн өмнө удаан үл тэсьюү, хөөр цэнгэлийн дунд ч хэдүй үл удъюу. Өршөөлт хүмүүн өршөөлөөр сэтгэлийг амаржуулж, мэргэн хүмүүн өршөөлөөр сайны үрийг хүртэх бөлгөө.                                                Гурав Гагцхүү өршөөлт хүмүүн л өөр бусдыг хайрлаж чадах, басхүү жигшиж чадах бөлгөө             ...

Омар Хайямын богино шүлгүүдээс-2

Image
                Гай зовлонг амсахгүй гэвэл ухаантантай нөхөрлө Лай болдог хар санаатан харуут зугт Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо Угаас муу хүн эм өгсөн ч эндүүрч бүү хүрт ************************************ Дарснаас татгалзна гэдэг юу гэсэн үг вэ? Дараа нь түүнийг амьдралд юу орлох юм бэ? Лавтай их амьдын жаргалыг хорьсон Лалын шашинд би сүслэж чадна гэж үү? Хэн бүхэнд дарс хориотой ч нэрж болох дөрвөн нөхцөл бий Хэнтэй, хэдийд, хэн, хичнээн уусныг харах гэж бий Энэ л дөрвөн нөхцлийг ухаандаа шингээсэн хүнд Эргэх нарт хорвоод дарс шимэх арга бий ************************************************ Хар майлс, цагаан сараанаас өөр Хайр татам ургамал байдаггүй Агар майлс мянган гартай ч сарвалзаж байдаггүй Анхилуун сараана түмэн хэлтэй ч чалчиж байдаггүй *********************************************** Хаа ч юм бэ? Там бий гэдэгт Халуун давирхай буцалж буй гэдэг Хайр сэтгэл...

Омар Хайямын богино шүлгүүдээс...

Уйдахын оронд улам зоригтой цэнгэ Учрах тавиланг сөрөн сэтгэл ханатал цэнгэ Хорвоо мөнх бус нь үнэн бол айлтгүй ээ Хотол дотор өөрийгөө алга гэж бодоод цэнгэ **************************************** Газар дэлхий сөнөнө гэж байхгүй бүү гунихар Гариг одод бөхнө гэж байхгүй бүү гунихар Чандраар чинь хийсэн тоосго бүхэн Чам шиг хүмүүс сууц болно бүү гунихар **************************************** Санаа муут төөрөг хажууханд шүү, болгоомжил Цагийн хурц илд дэргэд шүү, сэрэмжил Чи цаглашгүй амттан аманд орохын цагт Чихэрт хор хольдгийг санаж азнаарай **************************************** Хар майлс, цагаан сараанаас өөр Хайр татмаар ургамал байдаггүй Агар майлс мянган гартай ч сарвалзаж байдаггүй Анхилуун сараана түмэн хэлтэй ч чалчиж байдаггүй **************************************** Уйтгар гунигаар сэтгэлээ зовоох хэрэггүй Ухаан санаагаар битүүдээ шаналах хэрэггүй Хойдод бидэнд юу учрахыг хэн ч мэдэхгүй Хорвоод хэрэгтэй бүхэн энд бий, хомхойрох хэрэггүй

Их зохиолч Д.Нацагдоржийн "Гүндэг чавганц, гүрмийн хэнгэрэг" шүлгийн тухай...

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Гүндэг чавганц, гүрмийн хэнгэрэг” хэмээх 16 мөрт ёгт шүлгээ 1935 онд бичжээ. Зохиолч энэхүү шүлгээрээ дамжуулан өвчин зовлонд шаналсан ардын зовлонгоор жаргал хийгч лам нарын шунахай сэтгэл, бодит дүрийг урнаар яруу дүрслэн шүлэглэсэн байна. Ийн шүлэглэн шүүлжлэхдээ шүлгийн эхний дөрвөн мөрт  Гүндэг эмгэний өвчний байдал хийгэээд, түүний өвчиндөө зовиурлах дүрийг  нүдэнд харагдтал дүрсэлсэн хийгээд  “Гүрмийн хэнгэрэг дүн дан дугарна, Гэлэн лам эдгэнэ эдгэнэ гэнэ” хэмээх 2 мөрт ламын үйл хөдлөл, дүр зургийг тодоор дүрсэлжээ. Дараачийн “Хоёр хоног гүрэмдэв                        Гурван лам цадав                        Гүндэг чавганц үхэв               ...

Гоо үзэсгэлэн хаана оршдог вэ?

Image
Үзэсгэлэн гоо хаана оршдгийг Үнэн зөвөөр нэрлээч гэвээс Үүрэглэх шөнийн одод надад Үргэлж нэг л хариултыг өгнө. Алаг үрээ төрүүлээд амаржсан эхийн Агуу сэтгэлд нь тэр оршдог юм Үүрээр хайртыгаа хүлээн нойргүй хонох Үнэнч бүсгүйн зүрхэнд оршдог юм Буянаа хурааж үрсдээ зориулсан Буурал эмээгийн харцанд оршдог юм Сэтгэлт хархүүгээ хүлээн суугаа Сэвгүй бүсгүйн хүлээлтэнд оршдог юм Тэртээх холоос ч хүүгээ санагалзах Тэнгэрлэг ээжийн итгэлд нь оршдог юм Амьдралд дөнгөж хөл тавьсан Алдрайхан охины зүрхэнд оршдог юм Эрчүүдийн харцыг булаан дальдруулах Эрмэг бүсгүйн царайнд оршдог юм Бүхий л ертөнцийг уяраан дулаацуулах Бүсгүй хүний сэтгэлд оршдог юм.

Notre dame de paris song #19 Belle / translation/

Image
 Францын нэрт зохиолч Виктор Гюгогийн Алдарт зохиолуудын нэг болох "Парисын дарь эхийн сүм" зохиолоор хийгдсэн бүжгэн жүжгийн хамгийн алдарт дуу болох "Belle" /by francious/ буюу "Үзэсгэлэн гоо" хэмээх дууны гурвалсан орчуулгыг энэ удаа оруулж байна. Улс орон бүрийн хэлний баялаг, уран зохиол, утга найрууллын хэлбэр өөр учир ерөнхий агуулгыг өөрчлөөгүй, хамгийн сайн хийгдсэн орчуулгуудыг оруулав.Харин дууг нь энэхүү линкээр сонсоорой./ http://www.youtube.com/watch?v=aBXeXBpTVOk/ Belle C'est un mot qu'on dirait inventé pour elle Quand elle danse et qu'elle met son corps à jour, tel Un oiseau qui étend ses ailes pour s'envoler Alors je sens l'enfer s'ouvrir sous mes pieds J'ai posé mes yeux sous sa robe de gitane À quoi me sert encore de prier Notre-Dame Quel Est celui qui lui jettera la première pierre Celui-là ne mérite pas d'être sur terre Ô Lucifer ! Oh ! Laisse-moi rien qu'une fois Glisser mes doigt...

18th sonnet of Shakespeare

Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү? Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам: Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй Улирал зуны нас тун богинохон байх юм. Хурмастын мэлмий хааяахан хэт халуун төөнөвч Халхлагдаж, алтлаг үзэмж нь үргэлж л бүүдийнэ Болзошгүй, эсвэл байгалийн эрхээр улиран хагдарч Бүгдээс сайхны дээд бүхэн зүсээ алдана. Харин чиний мөнхийн зун үл улирах агаад Хосолсон гоо тань эзэмшлээ үл гээхийн хамтаар Үхэл ч өөрийн сүүдрээрээ хучиж үл сайрхах бөгөөд Үл замхрах шүлэгстэй минь хамт үүрд чи амьдарсаар. Хүн төрөлхтөн мөхөөгүй, харалган болоогүй цагт Холбосон шадууд оршин, хонгор чамд амьдрал тэтгэнэ эгнэгт. XVIII Shall I compare thee to a summer’s day? Thou art more lovely and more temperate: Rough winds do shake the darling buds of May, And summer’s lease hath all too short a date: Sometime too hot the eye of heaven shines, And often is his gold complexion dimmed, And every fair from fair sometime declines, By chance, or nature’s changing course untrimmed: But...