Posts

14:37

Image
...Товлосон цагтаа уулзахаар тохирсон хүнээ ирэх дөхөж байгаа гээд цагаа хартал бугуйн цаг маань зогсчихож. 2 жил зүүсэн цагныхаа зайг өмнө нь нэг ч солиулаагүйгээ санаад зай нь дуусчээ гэж бодонгоо ажилтайгаа ойр байх цаг засварын газрыг лавлах дугаараас утасдаж асуулаа. Аз болоход яг хажууханд нэг засварчин байна хэмээн лавлах утасны оператор эмэгтэй хэлж, хийж байсан зүйлээ орхиод гарлаа. Цаг маань үүрээр зогссон бололтой 05 цаг 17 минутыг заана.  Ажлаасаа гараад барьцаалан зээлдүүлэх газарт байрлах цаг засварын газрын үүдээр ороход цаг засварчин ирээгүй байлаа. Гар утасныхаа цагийг харвал 14 цаг 10 минут, уулзалт маань 14:30-аас байсан тул их удахгүй бол хүлээж байгаад солиулчихъя хэмээн бодон суутал ашгүй засварчин орж ирлээ. Нас тогтсон, тос даасан бор царайтай ах цаг засахын хажуугаар түлхүүр хувилдаг аж. "За ямар цаг юм? ах нь харъя" гээд чангаар хэлэхтэй нь зэрэгцээд би цагаа тайлаад өгтөл "Өө зайг нь солино. 5000 төгрөг болно шүү" гэж байна. "За...

Хамгийн үнэтэй бэлэг

Image
Нар алгуур доошилсон, намрын дулаан орой... Тэнгэрийн хаяанд үүлс хуралдаж, жаргаж буй нарны ягаахан туяанд тансагхан харагдана. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн царайнд яарал, баясал, хөнгөн бодолд автан алхах дүр үзэгдэх ч дотроо би нэг л амгалан, очих ёстой газраа зорин алхалсаар хэдийнэ нар шингэжээ. Бэлгийн дэлгүүрт ороход үүдээр эгнүүлэн тавьсан цэцэгсийн үнэр ханхлан сэтгэлд баярыг нэгээр нэмэх шиг... Миний хамгийн дуртай ягаан сарнай, алтанзул цэцэгсийг дэлгүүрийн зүүн хойд хэсэгт байрлуулжээ. -Чи надад 3 ягаан сарнай, 2 тулипыг нил ягаан өнгийн цаасанд богиносгож тайраад шар өнгийн туузаар боогоод өгөхгүй юу? гэхэд дугариг цагаан царайтай, туранхай хөөрхөн худалдагч бүсгүй инээгээд -За тэгье ээ гэлээ. Би олон цэцгийн дэлгүүр мэднэ. Сар бүр би тэдгээр дэлгүүрээс ягаан сарнай авахаар эсвэл авахгүй байсан ч хамаагүй харахаар очдог юм. Харин өнөөдөр зорин үйлчлүүлж буй эл дэлгүүрийг би сарын өмнө хажуугаар нь өнгөрч явахдаа олж мэдсэн билээ. Цэцэгсийн талаар сайн мэдэхгүй ч гоо үзэ...

Өнөөдрийн сурах хичээл маргааш идэх маслотай талх

Image
               ...Сурагч ахуй насанд Алгебрийн хичээл заадаг цөөхөн буурал үстэй, гялалзсан толгойтой хөгшин багш маань хамар дээр нь унасан ойрын харааны жижигхэн дөрвөлжин нүдний шилээ дунд хуруугаараа дээш болгох үедээ ийн хэлдэгсэн.         Танхимд хүүхдүүд бужигнаж, багшийн дууг даван хашгирсан танхимд өвгөн багшийг ийн хэлэхэд биеийн хөдөлгөөнийг нь дийлэнх нь шоолж, их л инээлдэж, шоолцгоодогсон. Өвгөн багшийн бага нас хөдөө талд, хонь хургатай тоглон өссөнөө тэрээр их л ярих дуртай, хөдөөний хүүхдүүд хэрхэн хичээлээ давтаж, гэрийн ажлын хажуугаар тог цахилгаангүй үед хэрхэн эрдэмд шамддаг байсныг тэрээр нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол ярьж өгдөг байлаа. Ааш нь сайхан үедээ хичээлийн цаг дуусаагүй байвал ертөнцийн элдэв сонин, өөрийн сурагч болон оюутан ахуй насныхаа сайхан дурсамжийн талаар яг  л үр ачаа тойруулаад үлгэр ярьж өгч байгаа мэт сууж ярьдагсан. Багш барагтаа л инээдэггүй, хүүхдүүд ш...

...Do you speak English?

... Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө нартай атлаа сэрүүн салхитай өдөр үдээс хойш 17:00 цагийн орчим хотын урд захруу явах шаардлагатай болчихов. Урд зүгрүү чиглэх унаа төдийлэн сайн мэдэхгүй учир ямартай ч төв номын санг чиглэн алхаад тэндээсээ нийтийн тээвэрт суухаар автобусны буудал дээр очмогцоо тэнд зогсч буй хүмүүсээс автобусны чиглэл, маршрут, зогсоолыг асуугаад очихыг зорьсон газраа хэлж чиглэл зааж өгөхийг хүсэхэд 5 хүнэс нэг нь ч хариулсангүйгээр үл барам "ухаан солиотой хүн" харж байгаа мэт зарим нь хяламхийж байлаа. Ирсэн автобусны кондукторуудаас хаа хүртэл явахыг нь асуун зогстол хажууд минь зогсч байсан тааруухан хувцастай, хуруу шахам зузаан линз бүхий нүдний шилтэй өвгөн ирээд "хаа хүрнэ гэнэ ээ? охин минь" гэхэд нь "Нисэх очих гэсэн юм. Ямар автобусанд суувал болох вэ?" гэтэл нэгэн автобус ирэхэд тэр зүг заагаад өөрөө хамт суулаа.  Өвгөний зүүсэн шил хуруу шахам зузаан байх бөгөөд үс нь санчигнаасаа уусан бууралтсан, нүдний нь оч ялимгүй...

Намайг ИП МАН гэдэг

Image
        Саяхан телевизийн нэгэн сувгаар Хятадын тулааны урлагийн гайхамшиг болон Хятад улс дахь Японы эзэрхийллийн түүхийг өгүүлдэг ИП мастер киног үзэн суулаа. Мэдээж уг киног үзээгүй, мэдэхгүй хүн ховор биз. Хятадын алдарт жүжигчин, кунг фу мастер Донни Ен уг киноны гол дүрийг бүтээсэн билээ. Хүүхэд ахуй насандаа дурлан үздэг байсан киноны минь нэг, бас ч үгүй тулааны урлагийн элементүүдийг гайхалтай дүрслэн харуулдаг болохоор их л шимтэн үздэгсэн. Гэтэл олон жилийн дараа тэрхүү киног үзэхэд авах мэдрэмж нь өөр байсан нь сонин... Бага насандаа зөвхөн түүний гайхалтай кунг фу, уран техникийг нь л үзэж биширдэг байсан киноны жинхэнэ утга санааг тэрхэн үедээ үл ойлгодог байснаа анзаарсан юм. Киноны хамгийн гол зангилаа, түлхүүр нь тулааны урлагтаа биш, Япончууд Хятадыг хэрхэн эзэлж, дарангуйлж байсанд бус ИП-МАН Япон цэргүүдтэй тулалдсаны дараа Япон генерал түүний нэрийг асуухад "    Би бол Хятад хүн " хэмээсэн хариултанд оршиж байв. Тэр л үгийг со...

Мөрөөдөх хичээл

Image
Бүгд мөрөөдөх дуртай, мөрөөдөл яг л мөхөөлдөс шиг... Амттайхан, гэгээхэн, бодлоос гарамгүйхэн... Зүйрлэвээс өглөөний нарны хурц гэрэл уулын цаанаас мандахдаа ойн зах дахь бяцхан модон байшингийн цонхыг нэвтлэн гийгүүлж, халуун кофены үнэр хамар цоргисоор өглөөг угтаад, цонхоор гадагш харвал цасанд нэвсийн дарагдсан цагаан ойг харан зогсох шиг... Ялгаа нь мөрөөдөл чамайг ойд аваачихгүй.  Гэсэн ч мөрөөдөл яг л хөөсөн чихэр шиг...Хөвсгөр, хэний ч хүслийг булаам, бас амттайхан. Хүүхдийн паркад нэг их үнэтэй биш зарагддаг ч түүнийг л авахгүй бол хүүхдийн парк гэж нэрийдэх хэрэг юусан билээ хэмээн бодоход хүргэх ягаахан өнгөтэй, хөвсгөр хөөсөн чихэр... Мөрөөдлийн талаар ийн дүрслэн бодох зуураа мөрөөдөлд умбаж явсан хүүхэд ахуй насаа нэхэн дурслаа. Хүүхэд насыг амттай, жаргалтай болгодог зүйл чинь тийм ээ мөрөөдөл мөн шүү дээ...магадгүй сэтгэн бодох чадвар тогтох үйл явц нь мөрөөдөлтэй хобоотой, мөрөөдөл үүнд маш их нөлөөтэй бололтой. Ургуулан бодох тусам уураг тархинд нуга...

...Сүү аваарай...

Чийг үнэртсэн, сэвэлзүүр салхитай зуны нэгэн өглөө хүүхэд ахуй насандаа эргээд нэг очсон мэт сэтгэлээр сэрлээ... Дуг нойрон дунд ахимаг насны эмэгтэйн "Сүү аваарай, сүү аваарай..." гэх чимээн хангинан сэрээж орхив. Бяцхан байхад минь ийм нэгэн чимээн өглөө бүр сэрээдэг байсансан. Хотын захад амьдардаг үнээ малтай, эсвэл хөдөөнөөс ирсэн малчид өглөөгүүр ургахын улаан нартай уралдан хотод ирээд инйхүү шинэ сүүг хотын төвийн бидэнд хүргэхээр ирээд "сүү аваарай" хэмээн орилоход тэр үед айл бүрт байдаг байсан 3 литрийн питанаа бариад л гардаг байсан үесээ тэрхэн зуур санагалзав.  ...Хүмүүс ингэж сүү зарж, бид ийн зардаг сүүг авахаа болиод олон жил өнгөрчээ. Ийм л үед өсч том болсон болохоор өглөөний энэ л чимээн чихэнд чийртэй биш харин ч сэтгэлд дотно, хүүхэд насыг дуудан хашгирах мэт... Нойрноос сэрэхдээ өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорсоор, өөрийн эрхгүй хүүхэд ахуй үеэ санагалзан бодож хэвтлээ. Байрны хүүхдүүд нэгнээ андахгүй, зуны амралтаар бол өглө...