Posts

Эмэгтэйн хөрөнгө

Image
...Хорин нас дөнгөж гарсан залуухан эмэгтэйн хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ?... Түүнд олон сайхан хувцас бий. Эд бүгд түүний хөрөнгө нь... Гэхдээ бүсгүй хүн болохынх нь хувьд "эмэгтэй хүн" гэдгийг нь сануулан, тодотгох үүрэг бүхий л хөрөнгө... Гадагш гарах бүртээ тэр дээрх үүргийг хүлээсэн "хөрөнгө"-нүүдээ өмсөхийг нь өмсөж, зүүхийг нь зүүнэ. Түүний хөрөнгөнд залуусын сэтгэл баясч, хараа булааж, бүсгүйчүүдийн нүд унах ч энэ бол түүний хэрэглээ төдий хөрөнгө нь... Унаж яваа унаа, амьдарч буй сууц нь ч мөн түүний нэгэн хөрөнгө. Гэхдээ хэрэгцээт хөрөнгө нь... Тэр зам туулах гэж унаатай, толгой хорогдох гэж сууцтай, тэд ердөө л хэрэгцээ, хэрэглээд эхлэхээр хэрэглээ.... Тэр өөрийн бүхий л хөрөнгөд ариг гамтай, мөнгөн хөрөнгө ч түүнд хэрэгтэй. Учир нь мөнгө бол аливаа хүний "амь зуух хэрэглүүр" гэдгийг тэр мэддэг. ... Бүсгүй дэлгүүр хэсэх дуртай, гэвч тэр аль хэрэгтэй зүйлсийг биш өөрийг нь "баяртай" болгож чадах зүйлсийг худалдан авах дурта...

Сэтгэлийн инерц /Inertia of mind/

Image
Ачаалалгүй замаар хурдтай явж байхдаа тормос гишгэх би дургүй... Тормос гишгэхээр инерциэр  биед нэг л тавгүй мэдрэмж өгөөд байдаг юм. Энэхэн зуур  кондуктор гэх мэргэжил байсан үед автобусанд сууж яваад огцом эргэхэд нь суудлаас унаад эвгүй байдалд орж байснаа санаад инээд хүрээд ганцаараа тас хийтэл хэсэг хөхрөв. Нэгэн бодлын хөгжилтэй ч юм шиг.... ...Хурдатгалын хэмжээ нь объектийн цулаас хамаарах бөгөөд  хүнд байх тусмаа, төдий чинээ их хүч гаргаж заасан хурдатгалд хүргэх үед объектийн үзүүлж буй эсэргүүцлийг инерц гэдэг. Энэхүү механикийн үндсийг эртний Грекийн суут сэтгэгч ноён Исаак Ньютон (1643-1727 он) боловсруулсан ба хүч, хурдатгал болон цул (масс) –ын үндсэн харилцан хамаарлыг нээжээ... Дээрх тодорхойлолтыг нь мэддэг ч би инерцид дургүй. Эчнээ санаж байгаагаар 6-р ангийн физикийн хичээл дээр жижигхэн биетэй боловч бүдүүн хадуун дуутай эмэгтэй багш маань инерцийн талаар зааж байсан юмдаг. Юмс яагаад инерцид ордог нь сонин биш ч биед яагаад тавгүй ...

...Юмс байх ёстой газраа л байх ёстой...

Image
...Энэ үгийг сонсвол хамгийн түрүүнд "Ratatouille" хүүхэлдэйн кино хэн бүхний санаанд буух биз... Бяцхан харх болон авъяасгүй өв залгамжлагч тогоочийн тухай өгүүлэх энэ киноны төгсгөлд хоол шүүмжлэгч Ego энэ үгийг хэлдэг. Ямартай ч дунд сургуулийн сурагч байхдаа энэ киног үзэж, тэр цагаас хойш хэд ч үзсэн уйдахгүй, дуртай болсон юм. Харин энэ киноноос мэдэж авсан хамгийн гайхалтай зүйл нь "Юмс байх ёстой газраа байх ёстой" гэдэг нь байлаа... Гудамжинд, хичээл дээрээ, гадуур алхаж явахдаа энэ үг толгойноос минь гарч байсан нь үгүй билээ.          Хэд хоногийн өмнөхөн хичээлдээ суухаар сургууль дээрээ очоод гадуур хувцасаа өлгүүлэх гэтэл өлгүүрийн эгч байсангүй. Бид түүнийг "Аниа" гэж дууддаг. Аниа барагтаа л бол ажлаа тасалдаггүй бөгөөд өдөржин хүүхдүүдийн янз бүрийн хувцаснуудыг өлгөж, авч өгч зогсдог, нэг үгээр ажилдаа хариуцлагатай нэгэн бөгөөд би л хувьдаа оюутан болсноос хойш сургуулийн өлгүүрээс хувцас алга боллоо гэж сонсож байсан у...

ХУУЧИН НОМЫН ХУДАЛДАА

Image
...Бяцхан охин байхдаа аавынхаа гараас хөтлөөд хуучин номын худалдааруу явдагсан. Газар зүй, шинжлэх ухаан, философийн номонд шимтэн дурлагч аавын минь номын сангийн талаас илүү хувийг шинжлэх ухааны сэтгүүл, философи, шашин судлалын ном бүтээлүүд эзэлдэг билээ.  Арслантай гүүрний доор хүүхэд ахуй цагт минь гадаа номын худалдаа байдаг байсан бол одоо бяцхан мухлаг маягаар зохион байгуулалтанд орж хуучин ном худалдах болж... Аавтайгаа хамт өдөр нь очоод урд захаас нь эхлээд элдэв янзын ном сонирхон хойд зах хүртэхэд нь 2 ном авчихаад явж байсан зуны нэгэн үдэш санаанаас минь огт гардаггүй юм. Учир нь тэр л үед хуучин номын худалдаан дээр анх удаа "Монте Кристо гүн" хэмээх нэрийг харж байсан минь тэр байлаа. Дөнгөж үсэг заалагсан, дунд сургуульд ороход 1 жил дутуу байсан үе... Замдаа ааваасаа Монте Кристо гүн юуны тухайн гардаг болохыг лавлахад гэр хүртэлх замд аав минь ярьж өгч байсан билээ. Аав минь үргэлж элдэв сонин хачин, байгалийн үзэгдэл юмс хийгээд ху...

14:37

Image
...Товлосон цагтаа уулзахаар тохирсон хүнээ ирэх дөхөж байгаа гээд цагаа хартал бугуйн цаг маань зогсчихож. 2 жил зүүсэн цагныхаа зайг өмнө нь нэг ч солиулаагүйгээ санаад зай нь дуусчээ гэж бодонгоо ажилтайгаа ойр байх цаг засварын газрыг лавлах дугаараас утасдаж асуулаа. Аз болоход яг хажууханд нэг засварчин байна хэмээн лавлах утасны оператор эмэгтэй хэлж, хийж байсан зүйлээ орхиод гарлаа. Цаг маань үүрээр зогссон бололтой 05 цаг 17 минутыг заана.  Ажлаасаа гараад барьцаалан зээлдүүлэх газарт байрлах цаг засварын газрын үүдээр ороход цаг засварчин ирээгүй байлаа. Гар утасныхаа цагийг харвал 14 цаг 10 минут, уулзалт маань 14:30-аас байсан тул их удахгүй бол хүлээж байгаад солиулчихъя хэмээн бодон суутал ашгүй засварчин орж ирлээ. Нас тогтсон, тос даасан бор царайтай ах цаг засахын хажуугаар түлхүүр хувилдаг аж. "За ямар цаг юм? ах нь харъя" гээд чангаар хэлэхтэй нь зэрэгцээд би цагаа тайлаад өгтөл "Өө зайг нь солино. 5000 төгрөг болно шүү" гэж байна. "За...

Хамгийн үнэтэй бэлэг

Image
Нар алгуур доошилсон, намрын дулаан орой... Тэнгэрийн хаяанд үүлс хуралдаж, жаргаж буй нарны ягаахан туяанд тансагхан харагдана. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн царайнд яарал, баясал, хөнгөн бодолд автан алхах дүр үзэгдэх ч дотроо би нэг л амгалан, очих ёстой газраа зорин алхалсаар хэдийнэ нар шингэжээ. Бэлгийн дэлгүүрт ороход үүдээр эгнүүлэн тавьсан цэцэгсийн үнэр ханхлан сэтгэлд баярыг нэгээр нэмэх шиг... Миний хамгийн дуртай ягаан сарнай, алтанзул цэцэгсийг дэлгүүрийн зүүн хойд хэсэгт байрлуулжээ. -Чи надад 3 ягаан сарнай, 2 тулипыг нил ягаан өнгийн цаасанд богиносгож тайраад шар өнгийн туузаар боогоод өгөхгүй юу? гэхэд дугариг цагаан царайтай, туранхай хөөрхөн худалдагч бүсгүй инээгээд -За тэгье ээ гэлээ. Би олон цэцгийн дэлгүүр мэднэ. Сар бүр би тэдгээр дэлгүүрээс ягаан сарнай авахаар эсвэл авахгүй байсан ч хамаагүй харахаар очдог юм. Харин өнөөдөр зорин үйлчлүүлж буй эл дэлгүүрийг би сарын өмнө хажуугаар нь өнгөрч явахдаа олж мэдсэн билээ. Цэцэгсийн талаар сайн мэдэхгүй ч гоо үзэ...

Өнөөдрийн сурах хичээл маргааш идэх маслотай талх

Image
               ...Сурагч ахуй насанд Алгебрийн хичээл заадаг цөөхөн буурал үстэй, гялалзсан толгойтой хөгшин багш маань хамар дээр нь унасан ойрын харааны жижигхэн дөрвөлжин нүдний шилээ дунд хуруугаараа дээш болгох үедээ ийн хэлдэгсэн.         Танхимд хүүхдүүд бужигнаж, багшийн дууг даван хашгирсан танхимд өвгөн багшийг ийн хэлэхэд биеийн хөдөлгөөнийг нь дийлэнх нь шоолж, их л инээлдэж, шоолцгоодогсон. Өвгөн багшийн бага нас хөдөө талд, хонь хургатай тоглон өссөнөө тэрээр их л ярих дуртай, хөдөөний хүүхдүүд хэрхэн хичээлээ давтаж, гэрийн ажлын хажуугаар тог цахилгаангүй үед хэрхэн эрдэмд шамддаг байсныг тэрээр нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол ярьж өгдөг байлаа. Ааш нь сайхан үедээ хичээлийн цаг дуусаагүй байвал ертөнцийн элдэв сонин, өөрийн сурагч болон оюутан ахуй насныхаа сайхан дурсамжийн талаар яг  л үр ачаа тойруулаад үлгэр ярьж өгч байгаа мэт сууж ярьдагсан. Багш барагтаа л инээдэггүй, хүүхдүүд ш...