Posts

"МАЗЦҮ"

" Тухайтай үйлээ үйлдэлгүй       Тусгүй өөр нэгийг үйлдэх нь   Дорно зүг одох бөгөөтөл           Довтлон өрнө зүг одох лугаа"  Тодорхой толь              ... Арван дөрвөн настайдаа аавынхаа бичгийн ширээн дээр дэлгээтэй байсан эрдмийн ажил дээрээс энэ товчлолыг анх харж байсан билээ. Тодруулбаас "Би тэргүүтэй, дээл захтай сайн"  гэсэн үгний ард МАЗЦҮ хэмээн товчилсноор эхэлсэн байдаг юм.       Дээрх товчлолыг анх хараад ойлгоогүй, гайхаж байснаа их сургуулийн оюутан болсон хойноо тэрхүү судалгааны ажлыг хуучин номнуудаа эмхэлж цэгцэлж байх үед олж, тэргүүн хэсгийг нь хараад багадаа харж байснаа нэг санан сонирхон гарчиглалаа. Тийм ээ! тэр эрдмийн зэрэг горилсон ажил байсан аж. Гэсэн ч тухайн үедээ утгыг нь бүрэн ойлгож аваагүй байсан юмдаг. Ямартай ч аавын тэр эрдмийн ажлаас нэн тэргүүнээ МАЗЦҮ гэх товчлолыг ойлгож авсан юм. Инээдтэй боловч эхний удаа харахдаа МАЗЦҮ-...

Хэн, юу хүсч байна вэ?

Image
Саяхан Блүүмбэрг телевизийн "Хүчтэй тоглогчид" /Game changers/ цувралыг үзээд сууж байлаа. Энэ нь миний хамгийн дуртай цуврал нэвтрүүлгүүдийн нэг бөгөөд ажих нь ээ нэвтрүүлэгт оролцогчдын дийлэнх нь Social media буюу цахим ертөнцөд хувьсгал эхлүүлсэн, амжилттай яваа бизнесмен, хүчтэй тоглогчид байсан нь анхаарлыг минь татсан юм. Сошиал нэтворк, медиа салбарын хүчтэй тоглогчид болсон Марк Зукербэрг, Стив Жоббс нараас эхлээд техник технологийн салбарт өөрчлөлт хийж чадсан олон тоглогчдын тухай хэд хэдэн нэвтрүүлгүүдийг үзэв. Мэдээж ганцхан цахим ертөнцөөр хязгаарлагдаад зогсохгүй бизнесийн бүхий л салбарт амжилт гаргаж, тоглоомын дүрмийг өөрчилж чадсан олон эрхмүүдийн нууц, үзэл бодлыг таниулдагаараа энэ нэвтрүүлгийг гайхалтай хэмээн онцолмоор санагддаг. Гэвч миний бичлэгийн үндсэн санаа нь энэ нэвтрүүлэг биш учир гол санаандаа оръё.     Аливаа нэг салбарт амжилт гаргасан хүмүүсийн нууцын талаар бүгд мэдэхийг хүсдэг нь нууц биш. Бизнес эрхлэгчид төдийгүй, мөрөөдөлдөө хөтлөг...

Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо, угаас муу хүн эм өгсөн ч эндүүрч бүү хүрт

Өчигдөрхөн албан тасалгаандаа суугаад ажилд орохоор ирсэн хүмүүсээс асуулт асууж, анкет бөглүүлж суусан надад яагаад ч юм бэ аль хэдийнэ 20 гарчихсан хирнээ бусдаас суралцах зүйл их байна гэж бодогдлоо. Хүмүүс яагаад нэг нэгэнтэйгээ ярилцаж, харилцдаг вэ? Харилцаа байхгүй бол хүн төрөлхтөн өдгөө ямар түвшинд байхсан бол? Зэрэг бодол өнөөг хүртэл миний толгойноос гарч байсан нь үгүй билээ.Хүмүүсийн хамгийн анхны харилцааны хэлбэр болох үг ярианаас энэ бүхэн эхлэлтэй боловч чухамдаа тэр л ҮГ ЯРИА нь биднийг адгуус амьтнаас ялгах гол шинж мөнөөс мөн хэмээн ухаж суулаа. Харилцааны мэргэжлээр 4 жил суралцаад эрдмийн зэрэг хамгаалчихсан, улаан диплом өвөртөлсөн мөртлөө бусадтай харилцаж сураагүй нэгэн байхад, номын дуу сонсоогүй, хар бор амьдралд өссөн атал бусадтай хэл амаа олоцож, хэнтэй ч сайхан харилцдаг нэгэн байдаг шүү дээ хэмээн бодогдов. ЯАГААД? Гэсэн асуулт мөн л миний өмнө тулгарчихав. Хүн хүний үзсэн зүйл, Туулсан амьдрал өөр өөр агаад тэрхүү ХАРИЛЦАА гээч зүйлийг амьдралын тур...

Love

Image
...To be young and in love... Түүний уянгалаг хоолой, зөөлөн аялгуунд уяран, бодолд автан нэг л мэдэхэд зорьсон газраа ирчихсэн байлаа... .... Сайхан хөгжим сайн дуучны хоолой хослон хэн нэгэнд тайтгарал, эргэцүүлэл авчирч болдог нь юутай сайхан... Өгүүлэгдэх түүх, өвөрмөц хоолойгоороо энэ цаг үед ялгарсан дэлхийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдох Lana Del Rey-н дуу намайг цаг ямагт бүүвэйлэх шиг болдог юм. Дууг нь сонсоход цаанаа хөндүүр боловч гүн мэдрэмж өгөх түүний хоолой, видео клипт нь намилзах түүний нуруугаа дагаж асгарсан хар үс...эр хүн байсансан бол түүнд л дурлахсан гэлтэй. Энэхэн мөчид хэдэн жилийн өмнө танил маань "Ланагийн туфль нь болоод төрчихгүй яав даа" гэж хэлсэн үг санаанд орж, нүүрэнд минь инээмсэглэн тодрон байв. Өөгүй галбиртай биш ч тэрээр энэ цаг үеийн "тачаангуй" гэх ойлголтыг өөрийн махлаг гуя, жаахан унжсан сул гэдэс  зэргээрээ өөрчилж чадсан ..Be wild, be crazy, die young... энэ бол түүний теором. Олон эмэгтэйчүүд...

Цастай үдэш

Image
Яг л одоогийнх шиг цас бударсан Ялгуун саран тэнгэрт хөөрсөн Ялгаа нь гэвэл өвөл цаг байсан Тэр л өдрийн дурсамж сэдрэнхэн Тэрлэж сууна би энэхэн шүлэгээ Дулаан агаад цасаар уйлсан Дурсамжит өдрийг тодхон санагдуулан Цагаахан цас будран орох юм Цаанаа л нэг сэтгэлд тодхон Зул сар болоход ердөө Зургаахан хоног дутуу байсан юм Гэрэл алагласан хотын гудамжаар Гэртээ харихаар алхаж явлаа Хаялан орох цасанд баясаа юм уу Хажуугаар зөрөх хүмүүс жаргалтай харагдна. Яг тэр мөчид нэгэн залуу Янжуур зуугаад модны дор Хааяа нэг утаагаа үлээгээд Хаялах цасанд норон зогсоно. Утаа үлээн бодолд автах тэр нэгнийг Урьд огт үзээгүй юмсан Бурхан тэнгэрийн бэлэг гэлтэй Будрах цасанд баясан зогсоно. Янжуур дуусахад сэргэв үү гэлтэй Яаран буцаж эргэхдээ Яг чиглэн харсан тэр л харц Ямагт сэтгэлд үлдэж хоцорсонсон Жилийн дараа тэр л замаар Жим татуулан алхах бүртээ Өнгөрсөн жилийн энэ л өдөр Өөртэй чинь анх таарснаа санадаг Хор...

Эмэгтэйн хөрөнгө

Image
...Хорин нас дөнгөж гарсан залуухан эмэгтэйн хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ?... Түүнд олон сайхан хувцас бий. Эд бүгд түүний хөрөнгө нь... Гэхдээ бүсгүй хүн болохынх нь хувьд "эмэгтэй хүн" гэдгийг нь сануулан, тодотгох үүрэг бүхий л хөрөнгө... Гадагш гарах бүртээ тэр дээрх үүргийг хүлээсэн "хөрөнгө"-нүүдээ өмсөхийг нь өмсөж, зүүхийг нь зүүнэ. Түүний хөрөнгөнд залуусын сэтгэл баясч, хараа булааж, бүсгүйчүүдийн нүд унах ч энэ бол түүний хэрэглээ төдий хөрөнгө нь... Унаж яваа унаа, амьдарч буй сууц нь ч мөн түүний нэгэн хөрөнгө. Гэхдээ хэрэгцээт хөрөнгө нь... Тэр зам туулах гэж унаатай, толгой хорогдох гэж сууцтай, тэд ердөө л хэрэгцээ, хэрэглээд эхлэхээр хэрэглээ.... Тэр өөрийн бүхий л хөрөнгөд ариг гамтай, мөнгөн хөрөнгө ч түүнд хэрэгтэй. Учир нь мөнгө бол аливаа хүний "амь зуух хэрэглүүр" гэдгийг тэр мэддэг. ... Бүсгүй дэлгүүр хэсэх дуртай, гэвч тэр аль хэрэгтэй зүйлсийг биш өөрийг нь "баяртай" болгож чадах зүйлсийг худалдан авах дурта...

Сэтгэлийн инерц /Inertia of mind/

Image
Ачаалалгүй замаар хурдтай явж байхдаа тормос гишгэх би дургүй... Тормос гишгэхээр инерциэр  биед нэг л тавгүй мэдрэмж өгөөд байдаг юм. Энэхэн зуур  кондуктор гэх мэргэжил байсан үед автобусанд сууж яваад огцом эргэхэд нь суудлаас унаад эвгүй байдалд орж байснаа санаад инээд хүрээд ганцаараа тас хийтэл хэсэг хөхрөв. Нэгэн бодлын хөгжилтэй ч юм шиг.... ...Хурдатгалын хэмжээ нь объектийн цулаас хамаарах бөгөөд  хүнд байх тусмаа, төдий чинээ их хүч гаргаж заасан хурдатгалд хүргэх үед объектийн үзүүлж буй эсэргүүцлийг инерц гэдэг. Энэхүү механикийн үндсийг эртний Грекийн суут сэтгэгч ноён Исаак Ньютон (1643-1727 он) боловсруулсан ба хүч, хурдатгал болон цул (масс) –ын үндсэн харилцан хамаарлыг нээжээ... Дээрх тодорхойлолтыг нь мэддэг ч би инерцид дургүй. Эчнээ санаж байгаагаар 6-р ангийн физикийн хичээл дээр жижигхэн биетэй боловч бүдүүн хадуун дуутай эмэгтэй багш маань инерцийн талаар зааж байсан юмдаг. Юмс яагаад инерцид ордог нь сонин биш ч биед яагаад тавгүй ...