Posts

Showing posts from June, 2011

Найрагчийн дурлал

Image
Шөнийн тэнгэрт одод түгжээ Шүлгээ бичихээр найрагч суулаа Алтран байх одод дундаас Онцгойлон тэр нэгийг харлаа Онилж харсан тэрхэн од нь Онцгой гойд гялалзах юм гэнэ Олны дундаас тэр л од Очиртон хүслийг нь татах юм гэнэ Найрагч шүлгээ бичиж эхэллээ Нар сар биг оддыг л шүлэглэлээ Үүр цайтал шүлэглэж гэнэ Үзгээ дуустал бичиж гэнэ Найргаа дуусан гадагш хартал Наран тэнгэрт мандсан байжээ Шөнөжин өөрт нь л зориулж бичн Шүлгээ одонд уншмаар байжээ Үдшийн сайхан тэр л од Үүрийн тэнгэрт уусан амаржээ Шүлэгч харин зөөлөн мишээгээд Шөнө болохыг хүлээх болжээ