Найрагчийн дурлал
Шүлгээ бичихээр найрагч суулаа
Алтран байх одод дундаас
Онцгойлон тэр нэгийг харлаа
Онилж харсан тэрхэн од нь
Онцгой гойд гялалзах юм гэнэ
Олны дундаас тэр л од
Очиртон хүслийг нь татах юм гэнэ
Найрагч шүлгээ бичиж эхэллээ
Нар сар биг оддыг л шүлэглэлээ
Үүр цайтал шүлэглэж гэнэ
Үзгээ дуустал бичиж гэнэ
Найргаа дуусан гадагш хартал
Наран тэнгэрт мандсан байжээ
Шөнөжин өөрт нь л зориулж бичн
Шүлгээ одонд уншмаар байжээ
Үдшийн сайхан тэр л од
Үүрийн тэнгэрт уусан амаржээ
Шүлэгч харин зөөлөн мишээгээд
Шөнө болохыг хүлээх болжээ
Comments
Post a Comment