Posts

Showing posts from September, 2011

18th sonnet of Shakespeare

Зуны өдөртэй чамайгаа зүйрлэх үү? Заяасан үзэсгэлэн тань илүү энхрий ялдам: Урин цагийн хонгорцогийг уухилуу салхи сэгсчихүй Улирал зуны нас тун богинохон байх юм. Хурмастын мэлмий хааяахан хэт халуун төөнөвч Халхлагдаж, алтлаг үзэмж нь үргэлж л бүүдийнэ Болзошгүй, эсвэл байгалийн эрхээр улиран хагдарч Бүгдээс сайхны дээд бүхэн зүсээ алдана. Харин чиний мөнхийн зун үл улирах агаад Хосолсон гоо тань эзэмшлээ үл гээхийн хамтаар Үхэл ч өөрийн сүүдрээрээ хучиж үл сайрхах бөгөөд Үл замхрах шүлэгстэй минь хамт үүрд чи амьдарсаар. Хүн төрөлхтөн мөхөөгүй, харалган болоогүй цагт Холбосон шадууд оршин, хонгор чамд амьдрал тэтгэнэ эгнэгт. XVIII Shall I compare thee to a summer’s day? Thou art more lovely and more temperate: Rough winds do shake the darling buds of May, And summer’s lease hath all too short a date: Sometime too hot the eye of heaven shines, And often is his gold complexion dimmed, And every fair from fair sometime declines, By chance, or nature’s changing course untrimmed: But...

71th sonet of Shakespeare

Харжигнан шаагих єтнvvдтэй ханьсахаар Хорвоогоос дайжин одсоныг минь зарлах Хахир бас дvнсгэр хонхны чимээг сонсоод Хучлагаа нємєрч буйд хо йноос минь бvv гашууд Мэдээж энэхvv мєрийг уншаад чи агуу хайрыг минь Молхи vvныг бичсэн мойног хурууг минь санах ч хэрэггvй Миний тухай бодол чамайг гутраахын учир Магад амтлаг дурсамжаас чинь алга болох биз ээ. Ээх, энэхvv богинохон ядмагхан шvлгийг унших vед Энэ биеэ би элс шавартай ижилсvvлчихсэн байна байхдаа Эгэлхэн даржин нэрийг минь дуурсалгvй Энхрий хайраа єнгєрєхтэй минь хамт булшлаарай Ганихарсан чамайг хашир хорвоо узээд Ганц намайг бус, чамайг бас элэглэчих вий дээ no longer mourn for me when i am dead than your shall hear the surly sullen bell give warning to the world that i am fled from this live world with vildest worms to dwell. nay, if you read this line, remember not the hand that writ it, for i love you so, that i in your sweet thoughts would be forgot, If thinking on me then should make you woe. o if, i say, you look upo...

16th Sonet of Shakespeare

Image
Үгүйсгэл тохиохуйд улиран одох нь Улирал нь ирэхэд хагдран унах нь Үүрдийн хайр бишийн учгийг хүлээж Үнэн сэтгэлтэй ураг үл барилдмуу Үгүй, энэ бол далайн хар салхинд ч үл ганхах Үүрд гялалзан байх гэрэл байх учиртай Үнэн ахуй нь үл мэдэгдэх ч, үүрэг нь тодорхой Үүрэглэн төөрөх завийг залагч од нь байх ёстой Хацар уруулын улаан хадуурын ирэнд өртөвч Хайр гэдэг нь цаг хугацааны хохирогч биш Хором, өдөр, хоногоор нас нь үл тоологдох Хорвоогийн төгсгөлийг үзэх хувьтай мэдрэмж Бодрол минь алдаатай байж, бидэнд бас нотлогдвол Бичсан бүтээл бас бидний хайр дурлал байгаагүй болог.