16th Sonet of Shakespeare

Үгүйсгэл тохиохуйд улиран одох нь
Улирал нь ирэхэд хагдран унах нь
Үүрдийн хайр бишийн учгийг хүлээж
Үнэн сэтгэлтэй ураг үл барилдмуу
Үгүй, энэ бол далайн хар салхинд ч үл ганхах
Үүрд гялалзан байх гэрэл байх учиртай
Үнэн ахуй нь үл мэдэгдэх ч, үүрэг нь тодорхой
Үүрэглэн төөрөх завийг залагч од нь байх ёстой
Хацар уруулын улаан хадуурын ирэнд өртөвч
Хайр гэдэг нь цаг хугацааны хохирогч биш
Хором, өдөр, хоногоор нас нь үл тоологдох
Хорвоогийн төгсгөлийг үзэх хувьтай мэдрэмж
Бодрол минь алдаатай байж, бидэнд бас нотлогдвол
Бичсан бүтээл бас бидний хайр дурлал байгаагүй болог.

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"