Posts

Showing posts from July, 2012

Омар Хайямын богино шүлгүүдээс...

Уйдахын оронд улам зоригтой цэнгэ Учрах тавиланг сөрөн сэтгэл ханатал цэнгэ Хорвоо мөнх бус нь үнэн бол айлтгүй ээ Хотол дотор өөрийгөө алга гэж бодоод цэнгэ **************************************** Газар дэлхий сөнөнө гэж байхгүй бүү гунихар Гариг одод бөхнө гэж байхгүй бүү гунихар Чандраар чинь хийсэн тоосго бүхэн Чам шиг хүмүүс сууц болно бүү гунихар **************************************** Санаа муут төөрөг хажууханд шүү, болгоомжил Цагийн хурц илд дэргэд шүү, сэрэмжил Чи цаглашгүй амттан аманд орохын цагт Чихэрт хор хольдгийг санаж азнаарай **************************************** Хар майлс, цагаан сараанаас өөр Хайр татмаар ургамал байдаггүй Агар майлс мянган гартай ч сарвалзаж байдаггүй Анхилуун сараана түмэн хэлтэй ч чалчиж байдаггүй **************************************** Уйтгар гунигаар сэтгэлээ зовоох хэрэггүй Ухаан санаагаар битүүдээ шаналах хэрэггүй Хойдод бидэнд юу учрахыг хэн ч мэдэхгүй Хорвоод хэрэгтэй бүхэн энд бий, хомхойрох хэрэггүй