Омар Хайямын богино шүлгүүдээс...

Уйдахын оронд улам зоригтой цэнгэ
Учрах тавиланг сөрөн сэтгэл ханатал цэнгэ
Хорвоо мөнх бус нь үнэн бол айлтгүй ээ
Хотол дотор өөрийгөө алга гэж бодоод цэнгэ

****************************************

Газар дэлхий сөнөнө гэж байхгүй бүү гунихар
Гариг одод бөхнө гэж байхгүй бүү гунихар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүс сууц болно бүү гунихар

****************************************

Санаа муут төөрөг хажууханд шүү, болгоомжил
Цагийн хурц илд дэргэд шүү, сэрэмжил
Чи цаглашгүй амттан аманд орохын цагт
Чихэрт хор хольдгийг санаж азнаарай

****************************************

Хар майлс, цагаан сараанаас өөр
Хайр татмаар ургамал байдаггүй
Агар майлс мянган гартай ч сарвалзаж байдаггүй
Анхилуун сараана түмэн хэлтэй ч чалчиж байдаггүй

****************************************

Уйтгар гунигаар сэтгэлээ зовоох хэрэггүй
Ухаан санаагаар битүүдээ шаналах хэрэггүй
Хойдод бидэнд юу учрахыг хэн ч мэдэхгүй
Хорвоод хэрэгтэй бүхэн энд бий, хомхойрох хэрэггүй

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"