Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

Өршөөл оршихуй хэмээхүйн дөрөвдүгээр бүлэг Нэг. Нутаглах газарт өршөөл буй аваас нэн сайн. Нутаг газрыг сонгохуйд өршөөл үгүй болвоос мэргэн хэмээж боно гэж үү? Хоёр Өршөөлт бус хүмүүн учир бэрхийн өмнө удаан үл тэсьюү, хөөр цэнгэлийн дунд ч хэдүй үл удъюу. Өршөөлт хүмүүн өршөөлөөр сэтгэлийг амаржуулж, мэргэн хүмүүн өршөөлөөр сайны үрийг хүртэх бөлгөө. Гурав Гагцхүү өршөөлт хүмүүн л өөр бусдыг хайрлаж чадах, басхүү жигшиж чадах бөлгөө ...