Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс
Өршөөл оршихуй хэмээхүйн дөрөвдүгээр бүлэг
Нэг.
Нутаглах газарт өршөөл буй аваас нэн сайн. Нутаг газрыг сонгохуйд өршөөл үгүй болвоос мэргэн хэмээж боно гэж үү?
Хоёр
Өршөөлт бус хүмүүн учир бэрхийн өмнө удаан үл тэсьюү, хөөр цэнгэлийн дунд ч хэдүй үл удъюу. Өршөөлт хүмүүн өршөөлөөр сэтгэлийг амаржуулж, мэргэн хүмүүн өршөөлөөр сайны үрийг хүртэх бөлгөө.
Гурав
Гагцхүү өршөөлт хүмүүн л өөр бусдыг хайрлаж чадах, басхүү жигшиж чадах бөлгөө
Дөрөв
Сэтгэл зориг чинхүү өршөөлт байх аваас самуун муу ер үгүй бөлгөө
Тав
Баян чинээлэг хийгээд хэргэм зэрэг нь хүмүүний хүсэх зүйл мөн, харин түүнийг голч шударгаар эс олвоос эрдэмт сайдад ч эс хүртьюү. Ядуу зүдүү хийгээд хэргэм зэрэг доорд нь хүмүүний жигших зүйл мөн, харин түүнийг голч шударгаар эс гээвээс алдар нэр нь яахин түгнэм? Эрдэмт сайд аяга хоол идэхийн төдийд л өршөөлийг эс умартъюу, хөл хөсөрдөж самгардахын цагт ч эрхбиш ийм буюу, эд барагдаж тэнүүчлэхийн цагт ч эрхбиш ийм буюу.

Comments
Post a Comment