Posts

Showing posts from January, 2015

Би цэцэгт дэнлүүнд дурласан

Ийн хэлэхийг сонсоод хэн хүний санаанд юу буухыг би тааж мэдэхгүй юм. Гэвч миний хувьд дөрөвхөн үгнээс бүрдэх дээрх өгүүлбэр энгийн эсхүл утгагүй мэт боловч би түүнийг ёс зүй хэмээн тодотголоо.  ЦЭЦЭГТ ДЭНЛҮҮ-дэнлүү цэцэгтэй бил үү? гэж та бодож магадгүй юм. Тийм ээ тэр энгийн дэнлүү боловч цэцэгтэй. Цэцэг нь цаасан, зурмал эсхүл хэвлэмэл аль нь ч биш. Тэр бол амьд цэцэг. Дэнлүү галтай, цэцгийг шатаах хүчтэй ч цэцэг дэнлүү хоёр гайхалтай зохицжээ. Дэнлүү халуун боловч цэцгийг шатаахгүйгээр үл барам түүнийг гэрлээрээ гийгүүлэн үзэсгэлэнг нь улам тодотгон бадарна. Цэцэг түүний бадамлах дөлөнд дулаацан өөрийн сайхныг гайхуулна... Тэд хэдий нэг дор байх боломжгүй мэт хэдий ч нэг нэгнээ нөхцөлдүүлсэн нь энэ юм. Яг л дээрх цэцэгт дэнлүү шиг ёс суртахуун бидэнд дэнлүү мэт хэрэгтэй гэж би бодлоо. Цэцэг хэдий үзэсгэлэнтэй ч гэрэлгүй харанхуйд түүний сайхныг хэн ч олж харахгүй, хөлд гишгэгдэн хоцрох нь энүүхэнд... Ёс зүй, хувь хүний үзэл суртахуун бидэнд дээрх дэнлүү мэт хэрэгтэй. Төгс ...