Би цэцэгт дэнлүүнд дурласан
Ийн хэлэхийг сонсоод хэн хүний санаанд юу буухыг би тааж мэдэхгүй юм. Гэвч миний хувьд дөрөвхөн үгнээс бүрдэх дээрх өгүүлбэр энгийн эсхүл утгагүй мэт боловч би түүнийг ёс зүй хэмээн тодотголоо.
ЦЭЦЭГТ ДЭНЛҮҮ-дэнлүү цэцэгтэй бил үү? гэж та бодож магадгүй юм. Тийм ээ тэр энгийн дэнлүү боловч цэцэгтэй. Цэцэг нь цаасан, зурмал эсхүл хэвлэмэл аль нь ч биш. Тэр бол амьд цэцэг. Дэнлүү галтай, цэцгийг шатаах хүчтэй ч цэцэг дэнлүү хоёр гайхалтай зохицжээ. Дэнлүү халуун боловч цэцгийг шатаахгүйгээр үл барам түүнийг гэрлээрээ гийгүүлэн үзэсгэлэнг нь улам тодотгон бадарна. Цэцэг түүний бадамлах дөлөнд дулаацан өөрийн сайхныг гайхуулна...
Тэд хэдий нэг дор байх боломжгүй мэт хэдий ч нэг нэгнээ нөхцөлдүүлсэн нь энэ юм.
Яг л дээрх цэцэгт дэнлүү шиг ёс суртахуун бидэнд дэнлүү мэт хэрэгтэй гэж би бодлоо. Цэцэг хэдий үзэсгэлэнтэй ч гэрэлгүй харанхуйд түүний сайхныг хэн ч олж харахгүй, хөлд гишгэгдэн хоцрох нь энүүхэнд...
Ёс зүй, хувь хүний үзэл суртахуун бидэнд дээрх дэнлүү мэт хэрэгтэй. Төгс хүмүүн ч ёс суртахуун үгүй болбоос өчүүхэн өт лугаа гэж хэзээ ч билээ нэгэн номноос уншиж байснаа эргэн санахын хамт ёс зүйг бид хаанаас ч олж авч, хэзээ бүрэлдэн тогтож, ямар үед бид ёс суртахуунтай байж, ямар үед түүнийг ор тас мартах хэрэгтэй вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарлаа. Хариултыг олоход дэндүү бэрх агаад БИ ӨӨРӨӨ ЁС СУРТАХУУНТАЙ МӨН ҮҮ? хэмээх асуултыг мөн өөрөөсөө асуун сууснаа нуух юун.
1. Ёс суртахуун хэмээн бидний нэрлэж заншсан ахуй үйлийг бид хэдийнээс мэдэж авдаг вэ?
Хамгийн түрүүнд түүнийг хувь хүний хүмүүжилтэй холбож болох юм гэж би бодлоо. Хувь хүний төрсөн газар, өссөн орчин, эцэг эхийн хүмүүжүүлэх ухаан дээрх ойлголтонд багтана. Гэвч дээр дурдсан зүйлс дээр зан заншил гээч зүйлийг нэмж болмоор санагдчихав. Яагаад? Зан заншил гэж юу юм бэ? Энгийнээр зан заншил гэдэг нь урьд өмнө байсан боловч өнөөг хүртэл дагаж, давтагдаж, уламжлагдан ирсэн хүмүүсийн дадал, ёс журам, горимын цогцыг ойлгож болох юм. Заншлыг хүмүүжлээс салгаж болохгүй хэмээн би боддог, тэр тусмаа Монгол түмэн бидний хувьд зан заншил нь хүмүүжлийн гол эх сурвалж, үндэс нь байсаар ирсэн. Зан заншлыг ахуй амьдрал, хүүхдээ хүмүүжүүлэхэд хэрэглэх хэлбэр нь зүйр цэцэн үгсээр илэрдэг билээ. Тэгэхээр бид төрсөн цагаасаа заншил дунд өсөн торниж, түүн дээр эцэг эхийн хайр энэрэл, ахуй орчноосоо бид хүмүүжлийг олж авч, олсон хүмүүжлийг мэдлэгээр бататган, өөрийн үзэл бодлыг төлөвшүүлж, чиг баримжааг олж авснаар ёс суртахуун гээч зүйл бүрэлдэн тогтдог бололтой.
2. Ёс суртахууны хэм хэмжээ бидэнд хэдийд хэрэгтэй вэ?
Ёс суртахууны ойлголтыг хувь хүн өөртөө бий болгосноор түүнийг үнэлэх хувь хүний үнэлэмж дагалдан бий болно. Гэвч энэ нь хувь хүн бүрт харилцан адилгүй байж болох юм. Өөрөөр хэлбэл хэн нэгний хувьд ёс суртахуун бүхий байж болох үйлдэл нь өөр нэгний хувьд ёс суртахуунгүй үйлдэлд тооцогдож болно. Үүнээс ёс суртахуунд нэгдмэл үнэлэмж байж болох уу? гэсэн асуулт урган гарч ирнэ. Мэдээж хүн бүр өөр өөрийн туулсан амьдрал, олж авсан хүмүүжил, эзэмшсэн мэдлэг боловсролоор ялгаатай тул нэгдмэл ойлголт биш ч байж болох... Гэсэн ч дээрх асуултын хариултыг олохын тулд СОЁЛ гээч зүйлийг дурдах хэрэгтэй хэмээн бодлоо. Тэгвэл бидний өдөр тутмын ярианд ч өргөн хэрэглэгддэг СОЁЛ ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ? Соёл гэдэг нь хүн төрөлхтний бүтээсэн материаллаг хийгээд оюуны үнэ цэнэтэй зүйлс гэсэн утгыг илэрхийлдэг. Илүү нарийвчлан авч үзвээс ухамсрын төлөвшсөн байдал буюу түүний илрэн гарч буй хэр хэмжээ юм. Соёл үгүй болбоос ухамсрын талаар ярихад бэрх төдийгүй тухайн хүний ухамсрын түвшний гадаад илрэл нь СОЁЛ байж болох юм хэмээн би бодлоо.
Ямар хүнийг соёлтой гэж тодотгож болох вэ?
-Эелдэг
-Боловсон
-Найрсаг
-Биеэ зөв авч явдаг
-Боловсролтой
-Харилцааны өндөр түвшний мэдлэгтэй гэх мэт олон шинжийг энд дурдаж болох юм. Дээр тодорхойлсон тодорхойлолтондоо дултуйдваас ухамсрын төлөвшлийн илрэлийн нэгээхэн хэлбэрүүд нь хувь хүний зан харилцаанд илэрдэг гэж нэгтгэн дүгнэж болохоор байна. Тэгэхээр хамгийн энгийнээр соёл бол тухайн хүний ухамсрын түвшингийн бодит илэрхийлэл болж байдаг. Ухамсрын түвшин хэмээх нь хувь хүнээс хамааралтай төдийгүй түүнийг хэрхэн өөрт төлөвшүүлэх вэ? гэдэг нь мөн хувь хүний соёлын нэгээхэн аргачлал мөн. Соёл нь хэн нэгэн хүнд гэнэт бий болчихдоггүйн адил гэнэт замхран алга болгочихдоггүй зүйл бөгөөд чухамдаа түүнийг зөв цагт, зөв газарт илэрхийлж чадаж байна уу? гэдгээр тухайн хүнийг соёлтой, эсхүл соёлгүй хэмээн үнэлж цэгнэдэг талтай байж болох юм.
3. Ямар үед бид ёс суртахууныг умартан, түүнээс ангид байж болох вэ?
Ёс суртахуунгүй байхыг хүсдэг хүн гэж ховор биз. Гэвч зарим тохиолдолд ухамсрын тодорхой түвшнээс гажин, эсрэг хариу үйлдэл үзүүлэхийг хүсдэг үе бидэнд бишгүй л тохиолддог. Тийм мэдрэмж төрөх үед тэсч гарах үзэгдлийг бид баруун гараараа зүүн гараа барилаа ч гэж нэрлэдэг. Тэгвэл яагаад ёс суртахууныг хааяа ч гэсэн мартаж, тогтсон журмаас гажиж болохгүй гэж???
Дээрх асуултанд ХАРИУЦЛАГА гээч зүйл бий учраас хэмээн би хариулмаар санагдлаа. Тэгвэл хариуцлага гээч нь чухам юу вэ? гэсэн асуулт зайлшгүй урган гарч ирнэ. Аливаа хариуцлага гэдэг нь тухайн хүмүүн тодорхой үйл хөдлөл хийж үйл ажиллагаа явуулсныхаа төлөө түүний эцсийн үр дагаврыг өөртөө хүлээх онцгой чадвар хэмээн тодорхойлж болох юм.
Чухамхүү тийм л онцгой чадвар бидэнд нийтлэг бий хэдий ч тухайн чадвартаа бид эргэлзсэнээс эсхүл тийм л үр дүнг хүлээхээс зарим хэсэг нь эмээж, зарим хэсэг нь бэрхшээж, бүр зарим нь залхаснаас бид тогтсон ёс суртахууны хэм хэмжээг эвдэлгүй, түүнээс гажихыг хүсдэггүй байж болох юм.
Бид өдөр тутмын амьдралдаа өөр өөрийн төлөвшил, ёс суртахуун, зан үйлийн хүрээнд өөрийн төлөвшлийг бүрдүүлж, үнэ цэнийг тодорхойлж, үйл хөдлөлийг хянаж, хязгаарлаж, үнэлж, харилцан солилцож амьдарсаар байна. Ёс суртахуун хэмээх нь хүн төрөлхтний бүхий л хөгжлийн цаг үед яригдсаар ирсэн хэзээ ч дуусашгүй мөнхийн сэдэв агаад ХАЙР СЭТГЭЛГҮЙГЭЭР ХҮН ОРШИН ТОГТНОХ АРГАГҮЙн нэгэн адил ЁС СУРТАХУУНгүйгээр амьдрахад бэрх ажээ. Гэсэн ч хүмүүн төрөлхтний үргэлж сахиж явах, зарим үед хуулиас ч дээгүүрт тавигддаг гарт баригдаж, нүдэнд үл үзэгдэх бичигдээгүй хууль болох ёс суртахуунд тулгуурлан, захирагдан өдийг хүрсэн билээ. Хүнийг адгуус, амьтнаас ялгах хамгийн гол шинж нь хоёр хөл дээрээ явдагтаа биш, хөдөлмөр эрхэлдэгтээ биш, сэтгэдгээрээ ч биш, гагцхүү ёс суртахуун гээч зүйлийг өөрт буй болгож ертөнцийн тоосноос арилан замхрах хүртлээ түүгээр агаар ус мэт тэтгэгдэж явдагт буй хэмээн тунгааснаа би ийн бичлээ.
...Цэцэгт дэнлүү бадамлан асна. Дэн бадрахад цэцэг улам тод гэрэлтэж, харин дэнлүү бөхөхөд цэцгийн сайхныг хэн ч олж харахгүй...
"Түмэн үгийг өгүүлтэл
Төв нэгийг гаргагтун
Түмэн үгийн
Төв нэгэн
Зуун үгийн янз нэгэн буй" Алтан товч

2015 оны 01 сарын 21
Comments
Post a Comment