Posts

Showing posts from March, 2015

Александр Дюма "Монте Кристо гүн" зохиолын гайхалтай ишлэлүүдээс

Image
1. Эмэгтэй хүний зүрх заншил болсон үзэл, хэвийн байдалд автагдсан байлаа ч түүн дотор үр шимтэй амьд булан үлддэг бөгөөд түүн дотор нь тэнгэр эх хүний хайр сэтгэлийг хийж өгдөг ажээ. 2. Хувь заяанд захирагдсан азгүй амьтны амьдарч байгаа сайн сайхан бодол түүний сэтгэлийг сэргээв. 3. Прокурор хорт муу явдлыг залруулдаггүй харин түүний өшөөг авдаг юм. 4. Ээжийнхээ зааж өгсөн залбирлын үгийг санаж, урьд нь мэдэхгүй байсан утга санааг түүн дотроос олж мэдэв. 5. Хүн үхнэ гэдэг бол тайван нойрсол биш юмаа гэхэд үгүйдээ л тайван нойрсох мэт юу ч мэдэгдэхгүй болно.  6. Зөвхөн азгүй явдал л хүний ухааны нууц баялгийг нээн гаргадаг юм. Дарийг дэлбэлэхийн тулд түүнийг шахах ёстой. 7. Дэс дараалал гэдэг бол зөв тааварлахын түлхүүр юм. 8. Гэмт хэрэгтнийг олж авъя гэвэл тэрхүү хэргээс ашиг олж болох тэр хүнийг эрж ол. 9. Мэддэг хүмүүс, эрдэмтэй хүмүүс гэж 2  янз байдаг юм. Түрүүчийн нэгийг нь ухаан санаа, дараачийн нэгийг нь гүн ухаан төрүүлдэг юм. 10....