Александр Дюма "Монте Кристо гүн" зохиолын гайхалтай ишлэлүүдээс

2. Хувь заяанд захирагдсан азгүй амьтны амьдарч байгаа сайн сайхан бодол түүний сэтгэлийг сэргээв.
3. Прокурор хорт муу явдлыг залруулдаггүй харин түүний өшөөг авдаг юм.
4. Ээжийнхээ зааж өгсөн залбирлын үгийг санаж, урьд нь мэдэхгүй байсан утга санааг түүн дотроос олж мэдэв.
5. Хүн үхнэ гэдэг бол тайван нойрсол биш юмаа гэхэд үгүйдээ л тайван нойрсох мэт юу ч мэдэгдэхгүй болно.
6. Зөвхөн азгүй явдал л хүний ухааны нууц баялгийг нээн гаргадаг юм. Дарийг дэлбэлэхийн тулд түүнийг шахах ёстой.
7. Дэс дараалал гэдэг бол зөв тааварлахын түлхүүр юм.
8. Гэмт хэрэгтнийг олж авъя гэвэл тэрхүү хэргээс ашиг олж болох тэр хүнийг эрж ол.
9. Мэддэг хүмүүс, эрдэмтэй хүмүүс гэж 2 янз байдаг юм. Түрүүчийн нэгийг нь ухаан санаа, дараачийн нэгийг нь гүн ухаан төрүүлдэг юм.
10. Алт эрдэнэ нь тэнгисийн мандал дээгүүр хөөрч, хатуу газар шүргэх үүл мэт тийм тунгалаг биш ч ойртох тутам уур болон алга болдог юм.
11. Хүмүүсийн шударга үнэний шүүх гэдэг бол муу тайтгаруулагч, зөвхөн цусны төлөө цус урсана.
12. Цаазын индэрийн эхний гишгүүр дээр л хүний бүх амьдралынхаа турш өмсч явсан баг нь ховхрон ойчиж үнэн царай нь гардаг.
13. Амьд хүн ганц өдөр хийдэг шиг төчнөөн гай зовлонг үхдлүүд зургаан мянган жилийн дотор ч хийдэггүй юм.
14. Хүнд биеийн ба сэтгэлийн хараа гэж байдаг. Биеийн хараа нь харсан юмаа хараад мартдаг. Харин сэтгэлийнх хэзээ ч мартагддаггүй юм.
15. Залуу нас гэдэг бол цэцэг, дурлал бол түүний үр жимс... (Аажуухан боловсрохыг нь харж байгаад жимсийг нь хураасан үзэмчин жаргалтай)
Comments
Post a Comment