Posts

Showing posts from August, 2015

...Сүү аваарай...

Чийг үнэртсэн, сэвэлзүүр салхитай зуны нэгэн өглөө хүүхэд ахуй насандаа эргээд нэг очсон мэт сэтгэлээр сэрлээ... Дуг нойрон дунд ахимаг насны эмэгтэйн "Сүү аваарай, сүү аваарай..." гэх чимээн хангинан сэрээж орхив. Бяцхан байхад минь ийм нэгэн чимээн өглөө бүр сэрээдэг байсансан. Хотын захад амьдардаг үнээ малтай, эсвэл хөдөөнөөс ирсэн малчид өглөөгүүр ургахын улаан нартай уралдан хотод ирээд инйхүү шинэ сүүг хотын төвийн бидэнд хүргэхээр ирээд "сүү аваарай" хэмээн орилоход тэр үед айл бүрт байдаг байсан 3 литрийн питанаа бариад л гардаг байсан үесээ тэрхэн зуур санагалзав.  ...Хүмүүс ингэж сүү зарж, бид ийн зардаг сүүг авахаа болиод олон жил өнгөрчээ. Ийм л үед өсч том болсон болохоор өглөөний энэ л чимээн чихэнд чийртэй биш харин ч сэтгэлд дотно, хүүхэд насыг дуудан хашгирах мэт... Нойрноос сэрэхдээ өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорсоор, өөрийн эрхгүй хүүхэд ахуй үеэ санагалзан бодож хэвтлээ. Байрны хүүхдүүд нэгнээ андахгүй, зуны амралтаар бол өглө...