Posts

Showing posts from January, 2016

Мөрөөдөх хичээл

Image
Бүгд мөрөөдөх дуртай, мөрөөдөл яг л мөхөөлдөс шиг... Амттайхан, гэгээхэн, бодлоос гарамгүйхэн... Зүйрлэвээс өглөөний нарны хурц гэрэл уулын цаанаас мандахдаа ойн зах дахь бяцхан модон байшингийн цонхыг нэвтлэн гийгүүлж, халуун кофены үнэр хамар цоргисоор өглөөг угтаад, цонхоор гадагш харвал цасанд нэвсийн дарагдсан цагаан ойг харан зогсох шиг... Ялгаа нь мөрөөдөл чамайг ойд аваачихгүй.  Гэсэн ч мөрөөдөл яг л хөөсөн чихэр шиг...Хөвсгөр, хэний ч хүслийг булаам, бас амттайхан. Хүүхдийн паркад нэг их үнэтэй биш зарагддаг ч түүнийг л авахгүй бол хүүхдийн парк гэж нэрийдэх хэрэг юусан билээ хэмээн бодоход хүргэх ягаахан өнгөтэй, хөвсгөр хөөсөн чихэр... Мөрөөдлийн талаар ийн дүрслэн бодох зуураа мөрөөдөлд умбаж явсан хүүхэд ахуй насаа нэхэн дурслаа. Хүүхэд насыг амттай, жаргалтай болгодог зүйл чинь тийм ээ мөрөөдөл мөн шүү дээ...магадгүй сэтгэн бодох чадвар тогтох үйл явц нь мөрөөдөлтэй хобоотой, мөрөөдөл үүнд маш их нөлөөтэй бололтой. Ургуулан бодох тусам уураг тархинд нуга...