Хамгийн үнэтэй бэлэг

Нар алгуур доошилсон, намрын дулаан орой... Тэнгэрийн хаяанд үүлс хуралдаж, жаргаж буй нарны ягаахан туяанд тансагхан харагдана. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн царайнд яарал, баясал, хөнгөн бодолд автан алхах дүр үзэгдэх ч дотроо би нэг л амгалан, очих ёстой газраа зорин алхалсаар хэдийнэ нар шингэжээ. Бэлгийн дэлгүүрт ороход үүдээр эгнүүлэн тавьсан цэцэгсийн үнэр ханхлан сэтгэлд баярыг нэгээр нэмэх шиг... Миний хамгийн дуртай ягаан сарнай, алтанзул цэцэгсийг дэлгүүрийн зүүн хойд хэсэгт байрлуулжээ. -Чи надад 3 ягаан сарнай, 2 тулипыг нил ягаан өнгийн цаасанд богиносгож тайраад шар өнгийн туузаар боогоод өгөхгүй юу? гэхэд дугариг цагаан царайтай, туранхай хөөрхөн худалдагч бүсгүй инээгээд -За тэгье ээ гэлээ. Би олон цэцгийн дэлгүүр мэднэ. Сар бүр би тэдгээр дэлгүүрээс ягаан сарнай авахаар эсвэл авахгүй байсан ч хамаагүй харахаар очдог юм. Харин өнөөдөр зорин үйлчлүүлж буй эл дэлгүүрийг би сарын өмнө хажуугаар нь өнгөрч явахдаа олж мэдсэн билээ. Цэцэгсийн талаар сайн мэдэхгүй ч гоо үзэ...