Хамгийн үнэтэй бэлэг
Нар алгуур доошилсон, намрын дулаан орой... Тэнгэрийн хаяанд үүлс хуралдаж, жаргаж буй нарны ягаахан туяанд тансагхан харагдана. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн царайнд яарал, баясал, хөнгөн бодолд автан алхах дүр үзэгдэх ч дотроо би нэг л амгалан, очих ёстой газраа зорин алхалсаар хэдийнэ нар шингэжээ.
Бэлгийн дэлгүүрт ороход үүдээр эгнүүлэн тавьсан цэцэгсийн үнэр ханхлан сэтгэлд баярыг нэгээр нэмэх шиг... Миний хамгийн дуртай ягаан сарнай, алтанзул цэцэгсийг дэлгүүрийн зүүн хойд хэсэгт байрлуулжээ.
-Чи надад 3 ягаан сарнай, 2 тулипыг нил ягаан өнгийн цаасанд богиносгож тайраад шар өнгийн туузаар боогоод өгөхгүй юу? гэхэд дугариг цагаан царайтай, туранхай хөөрхөн худалдагч бүсгүй инээгээд -За тэгье ээ гэлээ. Би олон цэцгийн дэлгүүр мэднэ. Сар бүр би тэдгээр дэлгүүрээс ягаан сарнай авахаар эсвэл авахгүй байсан ч хамаагүй харахаар очдог юм. Харин өнөөдөр зорин үйлчлүүлж буй эл дэлгүүрийг би сарын өмнө хажуугаар нь өнгөрч явахдаа олж мэдсэн билээ. Цэцэгсийн талаар сайн мэдэхгүй ч гоо үзэмж нь тансагхан болохоор цэцэгс сайн сайхны бэлгэдэл мөнөөс мөн хэмээн би бодно. Ийн бодох зуурт худалдагч бүсгүй миний сонгон авсан 5 цэцгийг нямбай гэгч нь ваарнаас нь сугалаад цааш алхав. Бүсгүйн гарыг харваас багахан эвдэрсэн байх бөгөөд ажилч хичээнгүй нэгэн бололтой, бас ч 20 орчим насны гэмээр санагдна. Яараа ч үгүй явсан тул бүсгүйг цэцгийг минь нямбайлан боож байх үеэр орчны элдэв чимэглэл, бэлэг дурсгалыг харан зогсохдоо нэгэн зүйлийг ажигласан юм. Бүсгүйн зогсож буй тавцангийн арын сандал дээр түүний цагаан өнгийн гар цүнх байх бөгөөд түүн дээр цэнхэр өнгийн тосон балаар элдэв дүрс гарган сараачсан байв. Тэгэхээр бүсгүй 20-с ахимаг настай, бас ч үгүй сургуулийн насанд дөхөж яваа цэцэрлэгийн насны хүүхэдтэй бололтой... Түүнийг цэцэг боож байх зуур өмнө нь очоод баглаж буй байдлыг нь сонжин зогсов. Нямбайлан боож буй боодол нь их чамин харагдахаар болоод бас ч үгүй миний сонгосон шар өнгийн туузыг алтлаг шаргалаар сольсон нь боодлыг нь улам хээнцэр болгочихов. Цэцэгнийхээ мөнгийг төлөөд талархсанаа илэрхийлэхэд тэр өөдөөс минь их л халуун дотноор инээмсэглээд,
-Өнөөдөр чиний чухал өдөр байх аа, чи их гоёчихож гээд хариулт өгөхдөө надад хажуудаа байсан ил захидлуудаас хамгийн их хайчилбартай, чамин нэгийг өгөхөд нь би талархан аваад түүний насыг асуувал тэр 36-тай байлаа. Гайхалтай... цэцэгчин бүсгүй наснаасаа даруй 10 насаар залуу харагдаж байв. Бас ч үгүй тэрбээр 2 хүүхдийн эх бөгөөд бага нь 5 настай гэнэ. Би алдаагүй байжээ. Цэх шулуун нуруутай, энгийн эвлэгхэн яриатай тэр эмэгтэй хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байдаг нь царайнаас нь харагдах бөгөөд бусдад сайхан зүйлсийг өгөхийн тулд бэлгийн дэлгүүртэй гэлээ. Арга ч үгүй биз түүний цэцэгс хүртэл ийм сайхан ургасанд гайхах зүйлгүй байв. Гэсэн ч тэр энэ бүх бэлэг дотроос түүний хамгийн том бэлэг нь "миний хүүхдүүд" хэмээн хэлсэн нь сэтгэлийн минь гүн дэх бяцхан хэнгэрэгийг дэлсээд авах шиг болж билээ...
...Амьдралд бид олон янзын бэлгийг хэнээс ч авч болно. Гагцхүү хамгийн том бэлэг нь бидний гэр бүл, үр хүүхэд байдаг ажээ. Ийн бодох зуур би чинь ижий, аавынхаа бэлэг шүү дээ гэж бодмогц өөрийн эрхгүй сэтгэл баяслаар дүүрч, нүүрэнд инээмсэглэл тодрон дэлгүүрээс гарч явахдаа түүнд би аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн байв.
Орчлон ертөнцөд ургамлын үр нь цэцэгс байдаг шиг хүний үр жимс, үндэс нахиа нь үр хүүхэд нь ажээ. Бэлэг авахаар явсан энэ л өдөр би орчлонгийн хамгийн үнэтэй бэлэг юу болохыг мэдэж авсан юм.

2015 он
emegtei hun neeree sonin shu
ReplyDelete