Эрх, эрх чөлөөний хязгаар хаана орших вэ?

"...Хүн бол ариун чагаа тэнгэр ч биш, адгуус араатан ч биш. Гэхдээ чагаа тэнгэр байхыг хүсээд эхлэхээрээ л адгуус араатан болон хувирдагт л зовлон нь байгаа юм" Блез Паскаль Эрх, эрх чөлөөний талаарх асуудлыг ойлгон, танихын тулд хүн, түүний мөн чанарыг урьтаж мэдэх хэрэгтэй хэмээн би бодлоо. Хүн үүсэн бий болсон цагаасаа хойш өдийг хүртэл цаг мөч, хором бүрт хөгжсөөр ирсэн билээ. Тэрхүү хөгжлийн үе шат бүр харилцан адилгүй байсан бөгөөд хүн бол байгаль, нийгмийн хөгжлийн бүтээгдэхүүн бөгөөд хүний тухай асуудал нь нэг талаас байгаль биологийн нөгөө талаас нийгмийн мөн чанарыг тусгаж байдаг ажээ. Хүмүүс өөрсдийн амьдрах арга замыг олж, өөрсдийн нийтлэгийг бүрдүүлж, нийгмийг бий болгосон тэр цагаас өнөөг хүртэл тэрхүү "нийгэм" нь олон шалгуур, үе шатыг давсаар ирсэн бөгөөд энэхүү түүхэн үе шат бүр нь өөр өөрийн гэсэн онцлог, өөр өөр зорилгыг агуулж байсан. Эрдэмтэд судлаачдын үзсэнээр "Эртний хүй нэгдлийн үеийн овгийн байгуулал задарч, хөдөлмөрийн хуваар...