Posts

Showing posts from March, 2018

Канад бүсгүйн инээмсэглэл

Image
Шилэн аяган дахь кофены шаар, элсэн чихрийн холимогийг хутгангаа “Бид нэг л дэлхийд амьдарч байгаа шүү дээ. Тийм байхад би зүгээр сууж чадахгүй, дэлхийгээр тойрч өөрийн хийж буй зүйлээ бусадтай хуваалцмаар байна” гэж хэлэхэд Канад бүсгүйн нүүрэнд инээмсэглэл тодорч байв. Бүсгүй  кофег гуужуулагч, зөгийн балыг вакс, цэцэгсийг бальзам болгодог байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг бөгөөд энэ удаад Монгол бүсгүйчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байгаа нь энэ. Гадаад харилцааны яамны баруун талд байрлах  “ICC tower”-т гарааны бизнес эрхлэгчдийн очих дуртай нэгэн газар бол Club coworking. Өндөр барилгын 13-р давхарт байрлах уг газраас төв талбай, Blue sky, Central tower зэрэг газруудыг тольдож болох бөгөөд төв талбайгаас 5 минут орчим алхаад хүрэх зайд байрладаг тул гаднаас ирсэн бизнесменүүд Монголд байх хугацаандаа энд сууж ажиллах дуртай. Жонна бол тэдний нэг бөгөөд өвлийн хүйтэн өдрүүдэд дулаан танхимд халуун дарс шимэнгээ, кофены гуужуул...