Posts

Showing posts from February, 2019

Би чиний нэрийн өмнөөс...

Image
Шүүх хуралдаан дуусахад шүүгч шийдвэр уншиж сонсгохдоо "Монгол улсын нэрийн өмнөөс...." хэмээн эхлүүлэхэд оюутан байхдаа ихэд гайхаж билээ. Энэ шүүгчийн ажил биз дээ? гэж ч тухайн үед бодогдож байсан санагдана. Энэ л үеэс хүн амьд ахуй хугацаандаа хэзээ ч дан ганц өөрийн нэрийн өмнөөс амьдардаггүй юм байна гэдгийг ойлгож билээ.  Угтаа шийдвэрийг шүүгч гаргаж байгаа боловч шийдвэрийн үндэслэл нь Монгол улсын хууль буюу Хууль тогтоох эрх мэдлийн байгууллага /төр/-н баталсан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгож буй тул хувь хүний биш төрийн шийдвэр юм гэдгийг ийн тодотгодог. Яг үүнтэй нэгэн адилаар бид амьдрал, ахуйдаа ганцхан өөрийн нэр, хар толгойн өмнөөс нийгмийн харилцаанд оролцдоггүй аж. Мэдээж хувь хүн, бие хүн гэх ойлголтууд философийн категори болохын хувьд өөр утга, агуулгатай байтал яагаад насан туршдаа хувь хүн өөрийн нэрийн өмнөөс амьдардаггүй гэж? та асуух байх. Тайлбарлах гэж оролдъё.  НЭГ. Би төрлөө. Хэний хүүхэд вэ? Төрсөн цагаас би шууд өөрийн нэр...