Posts

Showing posts from September, 2019
Намрын сэрүү моддыг оройноос нь шарлуулахад  Навчис нь мөчрөө орхин гунигтайхан хагацна Буцах наран илчээ аяар хураан одох бүрт  Будант намар цаг өвлийг дуудан исгэрнэ Бодсоор бодсоор бодлын сааль шавхагдлаа Бороо шаагиулан намар сэтгэлд гуниг нэмлээ Болдогсон бол зундаа жаахан эрхлэхсэн Болохгүй юм даа даан ч навчис эргэж нахиалахгүйсэн Үүрийн хяруу, бяцхан болжмортой хоршин симфони уянгалуулахад Үймэрсэн сэтгэл дэх өчүүхэн толбыг үргээн одох шиг Үргэлжлэл, уламжлал, үечлэл болсон намар цаг Үүрд орших цаг хугацааг гэтэлгэн байгаа нь энэ биз ээ Магад намар цаг болдоггүйсэн бол Мартаж би эгээрэх ухаангүй явж байж мэднэ Манант хорвоогийн нэгэн жам намар цаг Маргааш надад юу өгөхийг бас хэлж таашгүй 2018.10.03