Намрын сэрүү моддыг оройноос нь шарлуулахад 
Навчис нь мөчрөө орхин гунигтайхан хагацна
Буцах наран илчээ аяар хураан одох бүрт 
Будант намар цаг өвлийг дуудан исгэрнэ

Бодсоор бодсоор бодлын сааль шавхагдлаа
Бороо шаагиулан намар сэтгэлд гуниг нэмлээ
Болдогсон бол зундаа жаахан эрхлэхсэн
Болохгүй юм даа даан ч навчис эргэж нахиалахгүйсэн

Үүрийн хяруу, бяцхан болжмортой хоршин симфони уянгалуулахад
Үймэрсэн сэтгэл дэх өчүүхэн толбыг үргээн одох шиг
Үргэлжлэл, уламжлал, үечлэл болсон намар цаг
Үүрд орших цаг хугацааг гэтэлгэн байгаа нь энэ биз ээ

Магад намар цаг болдоггүйсэн бол
Мартаж би эгээрэх ухаангүй явж байж мэднэ
Манант хорвоогийн нэгэн жам намар цаг
Маргааш надад юу өгөхийг бас хэлж таашгүй

2018.10.03

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"