Posts

Showing posts from January, 2020

Heels

Image
Ямар ч тохиолдолд өсгийтөө битгий тайлаарай.... ...Зангирсан хөлний булчин алхааг минь удаашруулан аргагүй такси барихад хүргэв... Хол биш хирнээ бас ойр биш энэ хэсэгхэн газарт алхах нь хялбар байх ч өмнөх өдөр нь өдөржин өсгийттэй уначихгүйг хичээн явсаар хөлийн булчин зангирсан тул хол явуулсангүй. Цасанд дарагдсан дороо мөстэй гантиган явган хүний зам дээр өсгийттэй нэгэн бүсгүй арай гэж тэнцэж ядан ойр ойрхон гишгэлэн алхална... Эвгүйхэн гишгэчихвэл хальтирч унах, бэртэж магадгүй харагдана. Эмэгтэй хүн юм болохоор түүнд ямаршуу байгааг ажиж, "Ээ уначихвий дээ" гэж зовнин зовнин харлаа.  Бодол сарниагүй ахуйд өнөөх хүүхэн уруу зассан замын чулуун дээр  хальтирч гулган  унахыг  таксины жолооч харчихаад "Эээээ энэ хүүхнүүд хөхөө өвлийн хүйтнээр хэндээ сайхан харагдах гэж ийм нарийхан юман дээр доёгонож явдаг байна. Хөгшин азарга жороо сурав гэгчээр их л сайхан амьтан юм байх гэсэн, хөгшин хүүхэн л байна ш д. Энэ авгай энэ өндөр юмаар үлийгээ хи...