Гоо үзэсгэлэн хаана оршдог вэ?

Үзэсгэлэн гоо хаана оршдгийг
Үнэн зөвөөр нэрлээч гэвээс
Үүрэглэх шөнийн одод надад
Үргэлж нэг л хариултыг өгнө.
Алаг үрээ төрүүлээд амаржсан эхийн
Агуу сэтгэлд нь тэр оршдог юм
Үүрээр хайртыгаа хүлээн нойргүй хонох
Үнэнч бүсгүйн зүрхэнд оршдог юм
Буянаа хурааж үрсдээ зориулсан
Буурал эмээгийн харцанд оршдог юм
Сэтгэлт хархүүгээ хүлээн суугаа
Сэвгүй бүсгүйн хүлээлтэнд оршдог юм
Тэртээх холоос ч хүүгээ санагалзах
Тэнгэрлэг ээжийн итгэлд нь оршдог юм
Амьдралд дөнгөж хөл тавьсан
Алдрайхан охины зүрхэнд оршдог юм
Эрчүүдийн харцыг булаан дальдруулах
Эрмэг бүсгүйн царайнд оршдог юм
Бүхий л ертөнцийг уяраан дулаацуулах
Бүсгүй хүний сэтгэлд оршдог юм.

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"