Их зохиолч Д.Нацагдоржийн "Гүндэг чавганц, гүрмийн хэнгэрэг" шүлгийн тухай...

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Гүндэг чавганц, гүрмийн хэнгэрэг” хэмээх 16 мөрт ёгт шүлгээ 1935 онд бичжээ. Зохиолч энэхүү шүлгээрээ дамжуулан өвчин зовлонд шаналсан ардын зовлонгоор жаргал хийгч лам нарын шунахай сэтгэл, бодит дүрийг урнаар яруу дүрслэн шүлэглэсэн байна. Ийн шүлэглэн шүүлжлэхдээ шүлгийн эхний дөрвөн мөрт  Гүндэг эмгэний өвчний байдал хийгэээд, түүний өвчиндөө зовиурлах дүрийг  нүдэнд харагдтал дүрсэлсэн хийгээд  “Гүрмийн хэнгэрэг дүн дан дугарна, Гэлэн лам эдгэнэ эдгэнэ гэнэ” хэмээх 2 мөрт ламын үйл хөдлөл, дүр зургийг тодоор дүрсэлжээ.
Дараачийн “Хоёр хоног гүрэмдэв
                       Гурван лам цадав
                       Гүндэг чавганц үхэв
                       Гэдэсний нян баярлав”
 хэмээх 4 мөрт нэг талаар Гүндэг чавганц үхсэнд гэдсэнд үлдсэн нян баярлаж байгаа мэт боловчиг  лам нарын хүний зовлонд цадан, баярлаж буйг “Хоёр хоног гүрэмдэв, Гурван лам цадав” хэмээх мөрөөр дамжуулан  харуулсан бололтой.
“Идэж уух нь элбэгсэн
Нян хорхой нь тархсан сан
Цав манжаар дамжин
Цааш бас халдварлав
Гурван гэлэн гүрэмдсээр
Өөртөө барьцтай
Хэвлийдээ нянтай
Хийддээ буцжээ” 
хэмээх сүүлийн найман мөрт лам нарын цадашгүй хүсэл, шунал сэтгэл, үйл хөдлөл, үг сургаалийнх нь  зөрүүг харуулсан бөгөөд өвчин гэдэг тарган, цатгалан хэнийг ч ялгалгүй ирдэг хэмээх утгыг агуулжээ. “Цав манжаар дамжин, цааш бас халдварлав” хэмээсэн удаах 2 мөрөөс үзэхэд  Гүндэг чавганцын өвчин гурван ламд аль хэдийнэ халджээ.  Цав гэдэг нь лам нарын зооглодог махгүй зоог, харин манж гэдэг нь цайг хэлж байна. Тиймээс тэрхүү өвчин нь лам нарын зооглосон  хоолоор нь дамжин халдварлажээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.  
Их зохиолч энэхүү шүлгэндээ шарын шашны бурангуй үзлийг шүүлжлэхийн хамт, 20-р зууны дундад үед шарын шашин Монгол орныг хэрхэн дарлаж, үгүйрүүлж байсныг  тодоор дүрслэн харуулжээ. Мөн түүнчлэн тухайн үед  өвчлөл  их байсан агаад, анагаах ухаан хөгжөөгүй харанхуй  үед лам нар хэрхэн ардын зовлонгоор жаргал хийж байсныг зохиолч цөөн мөрт шүлгээр дамжуулан хурц тодоор  шүүмжлэн гайхалтай сайн дүрсэлсэн байна.       

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Эрх, эрх чөлөөний хязгаар хаана орших вэ?

Shakespeare's 18th sonnet /Mongolian translation/