Омар Хайямын богино шүлгүүдээс-2

               

Гай зовлонг амсахгүй гэвэл ухаантантай нөхөрлө
Лай болдог хар санаатан харуут зугт
Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо
Угаас муу хүн эм өгсөн ч эндүүрч бүү хүрт


************************************


Дарснаас татгалзна гэдэг юу гэсэн үг вэ?
Дараа нь түүнийг амьдралд юу орлох юм бэ?
Лавтай их амьдын жаргалыг хорьсон Лалын шашинд би сүслэж чадна гэж үү?
Хэн бүхэнд дарс хориотой ч нэрж болох дөрвөн нөхцөл бий
Хэнтэй, хэдийд, хэн, хичнээн уусныг харах гэж бий
Энэ л дөрвөн нөхцлийг ухаандаа шингээсэн хүнд
Эргэх нарт хорвоод дарс шимэх арга бий


************************************************


Хар майлс, цагаан сараанаас өөр
Хайр татам ургамал байдаггүй
Агар майлс мянган гартай ч сарвалзаж байдаггүй
Анхилуун сараана түмэн хэлтэй ч чалчиж байдаггүй


***********************************************


Хаа ч юм бэ? Там бий гэдэгт
Халуун давирхай буцалж буй гэдэг
Хайр сэтгэлтнүүд бүгд тамд унадаг юм бол
Харин диваажин хоосон байж таарна

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"