Эмэгтэйн хөрөнгө

...Хорин нас дөнгөж гарсан залуухан эмэгтэйн хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ?...

Түүнд олон сайхан хувцас бий. Эд бүгд түүний хөрөнгө нь... Гэхдээ бүсгүй хүн болохынх нь хувьд "эмэгтэй хүн" гэдгийг нь сануулан, тодотгох үүрэг бүхий л хөрөнгө... Гадагш гарах бүртээ тэр дээрх үүргийг хүлээсэн "хөрөнгө"-нүүдээ өмсөхийг нь өмсөж, зүүхийг нь зүүнэ. Түүний хөрөнгөнд залуусын сэтгэл баясч, хараа булааж, бүсгүйчүүдийн нүд унах ч энэ бол түүний хэрэглээ төдий хөрөнгө нь...
Унаж яваа унаа, амьдарч буй сууц нь ч мөн түүний нэгэн хөрөнгө. Гэхдээ хэрэгцээт хөрөнгө нь... Тэр зам туулах гэж унаатай, толгой хорогдох гэж сууцтай, тэд ердөө л хэрэгцээ, хэрэглээд эхлэхээр хэрэглээ.... Тэр өөрийн бүхий л хөрөнгөд ариг гамтай, мөнгөн хөрөнгө ч түүнд хэрэгтэй. Учир нь мөнгө бол аливаа хүний "амь зуух хэрэглүүр" гэдгийг тэр мэддэг.

... Бүсгүй дэлгүүр хэсэх дуртай, гэвч тэр аль хэрэгтэй зүйлсийг биш өөрийг нь "баяртай" болгож чадах зүйлсийг худалдан авах дуртай, үүнд тэр хэзээ ч мөнгө харамлахгүй. Учир нь "баяр баясал" ямар ч эд хөрөнгөөр орлуулж болохгүй "сэтгэлийн хөрөнгө" гэдгийг тэр мэднэ.

Бүсгүйн өмссөн хүрмийг өөр бүсгүй харвал "хичнээн үнэтэй" болохыг нь голлож харна. Харин түүнд дулаан явах нь түүнээс үнэтэй гэдэг нь чухал...
Бүсгүй хээнцэр, гаднаасаа ганган, хэний ч харцыг булаан алхална.. Гэвч түүний хамгийн үнэтэй хөрөнгө нь дээрх хөрөнгөнүүдийн аль нь ч байсангүй...

...Бүсгүйн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө нь түүний "ХҮМҮҮЖИЛ". Түүнийгээ ч тэр сайн мэднэ. Хэн ч, хэзээ ч түүнээс булааж, хулгайлж чадахгүй түүний цорын ганц хамгийн үнэ  цэнэ бүхий тэрхүү хөрөнгөд "баяр баясал", "хайр энэрэл", "нигүүлсэхүй нинжин сэтгэл", "уужим ухаан" бүгд багтжээ...

.... Бүсгүй хэзээ нэгэн өдөр төрсөн гэрээ орхиж эрийн гэргий болон одно. Ингэхдээ тэр цорын ганц "ҮНЭТ ХӨРӨНГӨ"-өө ээж, ааваасаа авч явна. Учир нь түүний эцэг, эх түүнд "Үүрд түүнийг хүн хэвээр нь байлгаж чадах" цорын ганц "ҮНЭТ ХӨРӨНГӨ"-ийг өвлүүлж буй.....

 2015.12.08

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"