Posts

Showing posts from March, 2017

Love

Image
...To be young and in love... Түүний уянгалаг хоолой, зөөлөн аялгуунд уяран, бодолд автан нэг л мэдэхэд зорьсон газраа ирчихсэн байлаа... .... Сайхан хөгжим сайн дуучны хоолой хослон хэн нэгэнд тайтгарал, эргэцүүлэл авчирч болдог нь юутай сайхан... Өгүүлэгдэх түүх, өвөрмөц хоолойгоороо энэ цаг үед ялгарсан дэлхийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор тооцогдох Lana Del Rey-н дуу намайг цаг ямагт бүүвэйлэх шиг болдог юм. Дууг нь сонсоход цаанаа хөндүүр боловч гүн мэдрэмж өгөх түүний хоолой, видео клипт нь намилзах түүний нуруугаа дагаж асгарсан хар үс...эр хүн байсансан бол түүнд л дурлахсан гэлтэй. Энэхэн мөчид хэдэн жилийн өмнө танил маань "Ланагийн туфль нь болоод төрчихгүй яав даа" гэж хэлсэн үг санаанд орж, нүүрэнд минь инээмсэглэн тодрон байв. Өөгүй галбиртай биш ч тэрээр энэ цаг үеийн "тачаангуй" гэх ойлголтыг өөрийн махлаг гуя, жаахан унжсан сул гэдэс  зэргээрээ өөрчилж чадсан ..Be wild, be crazy, die young... энэ бол түүний теором. Олон эмэгтэйчүүд...

Цастай үдэш

Image
Яг л одоогийнх шиг цас бударсан Ялгуун саран тэнгэрт хөөрсөн Ялгаа нь гэвэл өвөл цаг байсан Тэр л өдрийн дурсамж сэдрэнхэн Тэрлэж сууна би энэхэн шүлэгээ Дулаан агаад цасаар уйлсан Дурсамжит өдрийг тодхон санагдуулан Цагаахан цас будран орох юм Цаанаа л нэг сэтгэлд тодхон Зул сар болоход ердөө Зургаахан хоног дутуу байсан юм Гэрэл алагласан хотын гудамжаар Гэртээ харихаар алхаж явлаа Хаялан орох цасанд баясаа юм уу Хажуугаар зөрөх хүмүүс жаргалтай харагдна. Яг тэр мөчид нэгэн залуу Янжуур зуугаад модны дор Хааяа нэг утаагаа үлээгээд Хаялах цасанд норон зогсоно. Утаа үлээн бодолд автах тэр нэгнийг Урьд огт үзээгүй юмсан Бурхан тэнгэрийн бэлэг гэлтэй Будрах цасанд баясан зогсоно. Янжуур дуусахад сэргэв үү гэлтэй Яаран буцаж эргэхдээ Яг чиглэн харсан тэр л харц Ямагт сэтгэлд үлдэж хоцорсонсон Жилийн дараа тэр л замаар Жим татуулан алхах бүртээ Өнгөрсөн жилийн энэ л өдөр Өөртэй чинь анх таарснаа санадаг Хор...