Цастай үдэш


Яг л одоогийнх шиг цас бударсан
Ялгуун саран тэнгэрт хөөрсөн
Ялгаа нь гэвэл өвөл цаг байсан

Тэр л өдрийн дурсамж сэдрэнхэн
Тэрлэж сууна би энэхэн шүлэгээ

Дулаан агаад цасаар уйлсан
Дурсамжит өдрийг тодхон санагдуулан
Цагаахан цас будран орох юм
Цаанаа л нэг сэтгэлд тодхон

Зул сар болоход ердөө
Зургаахан хоног дутуу байсан юм

Гэрэл алагласан хотын гудамжаар
Гэртээ харихаар алхаж явлаа
Хаялан орох цасанд баясаа юм уу
Хажуугаар зөрөх хүмүүс жаргалтай харагдна.

Яг тэр мөчид нэгэн залуу
Янжуур зуугаад модны дор
Хааяа нэг утаагаа үлээгээд
Хаялах цасанд норон зогсоно.

Утаа үлээн бодолд автах тэр нэгнийг
Урьд огт үзээгүй юмсан
Бурхан тэнгэрийн бэлэг гэлтэй
Будрах цасанд баясан зогсоно.

Янжуур дуусахад сэргэв үү гэлтэй
Яаран буцаж эргэхдээ
Яг чиглэн харсан тэр л харц
Ямагт сэтгэлд үлдэж хоцорсонсон

Жилийн дараа тэр л замаар
Жим татуулан алхах бүртээ
Өнгөрсөн жилийн энэ л өдөр
Өөртэй чинь анх таарснаа санадаг

Хорвоогоос тасран бодолд дарагдан байхад минь
Холоос намайг ажиж байсныг тань мэдсэн гээд
Хонгорхон хоолойгоороо өгүүлэн ярих
Ховорхон түүнийгээ би ширтэн сууна

Зул сар айсуй, хайрт минь
Зургаахан хоног дутуу байна
Зулзаган гацуурхны дор хамтдаа
Зурагаа татуулан дурсамжаа мөнхөлье 

Цаглашгүй ариун дурлалын бэлгэдэл
Цагаахан цасан будран орно
Цаах нь алхах хос хоёрыг 
Цаасан дээр би ийн дүрсэлмүй



 2014.03.19

Comments

Popular posts from this blog

Notre dame de paris song #19 Belle / translation/

Күнз "Шүүмжлэл өгүүлэл"-ээс

"МАЗЦҮ"