Хэн, юу хүсч байна вэ?

Саяхан Блүүмбэрг телевизийн "Хүчтэй тоглогчид" /Game changers/ цувралыг үзээд сууж байлаа. Энэ нь миний хамгийн дуртай цуврал нэвтрүүлгүүдийн нэг бөгөөд ажих нь ээ нэвтрүүлэгт оролцогчдын дийлэнх нь Social media буюу цахим ертөнцөд хувьсгал эхлүүлсэн, амжилттай яваа бизнесмен, хүчтэй тоглогчид байсан нь анхаарлыг минь татсан юм. Сошиал нэтворк, медиа салбарын хүчтэй тоглогчид болсон Марк Зукербэрг, Стив Жоббс нараас эхлээд техник технологийн салбарт өөрчлөлт хийж чадсан олон тоглогчдын тухай хэд хэдэн нэвтрүүлгүүдийг үзэв. Мэдээж ганцхан цахим ертөнцөөр хязгаарлагдаад зогсохгүй бизнесийн бүхий л салбарт амжилт гаргаж, тоглоомын дүрмийг өөрчилж чадсан олон эрхмүүдийн нууц, үзэл бодлыг таниулдагаараа энэ нэвтрүүлгийг гайхалтай хэмээн онцолмоор санагддаг. Гэвч миний бичлэгийн үндсэн санаа нь энэ нэвтрүүлэг биш учир гол санаандаа оръё. Аливаа нэг салбарт амжилт гаргасан хүмүүсийн нууцын талаар бүгд мэдэхийг хүсдэг нь нууц биш. Бизнес эрхлэгчид төдийгүй, мөрөөдөлдөө хөтлөг...