Хэн, юу хүсч байна вэ?
Саяхан Блүүмбэрг телевизийн "Хүчтэй тоглогчид" /Game changers/ цувралыг үзээд сууж байлаа. Энэ нь миний хамгийн дуртай цуврал нэвтрүүлгүүдийн нэг бөгөөд ажих нь ээ нэвтрүүлэгт оролцогчдын дийлэнх нь Social media буюу цахим ертөнцөд хувьсгал эхлүүлсэн, амжилттай яваа бизнесмен, хүчтэй тоглогчид байсан нь анхаарлыг минь татсан юм. Сошиал нэтворк, медиа салбарын хүчтэй тоглогчид болсон Марк Зукербэрг, Стив Жоббс нараас эхлээд техник технологийн салбарт өөрчлөлт хийж чадсан олон тоглогчдын тухай хэд хэдэн нэвтрүүлгүүдийг үзэв. Мэдээж ганцхан цахим ертөнцөөр хязгаарлагдаад зогсохгүй бизнесийн бүхий л салбарт амжилт гаргаж, тоглоомын дүрмийг өөрчилж чадсан олон эрхмүүдийн нууц, үзэл бодлыг таниулдагаараа энэ нэвтрүүлгийг гайхалтай хэмээн онцолмоор санагддаг. Гэвч миний бичлэгийн үндсэн санаа нь энэ нэвтрүүлэг биш учир гол санаандаа оръё.
Аливаа нэг салбарт амжилт гаргасан хүмүүсийн нууцын талаар бүгд мэдэхийг хүсдэг нь нууц биш. Бизнес эрхлэгчид төдийгүй, мөрөөдөлдөө хөтлөгдөн, зорилго тээн яваа залууст тэдний тэрхүү нууц, арга барил нь ямагт сонирхолтой, сургамжтай байсаар ирсэн. Орчин үеийн хүн төрөлхтний хамгийн гол хэрэглээ болсон интернет, цахим ертөнцөөс тэд өөрсдийн бизнес санааг олж, өдгөө тэрбум тэрбумаар тоологдох асар их хөрөнгө, баялаг, нэр хүндийн эзэд болсон. Тэдгээр хүмүүсийн алдарт хүрсэн арга барил, гайхалтай гэмээр өөрсдийн ертөнцийг бүтээж чадсан замнал нь хэний ч сонирхлыг татах нь зүйн хэрэг биз. Гэвч эцсийн дүндээ тэдгээр хүмүүс яагаад үүнийг хийх болов? юу тэднийг энэхүү замруу хөтлөв? хэмээх асуулт өөрийн эрхгүй урган гарлаа........ Мэдээж олон олон хүмүүс МӨНГӨ хэмээн бодох байх, амьдралд мэдээж мөнгөгүй бүтэх зүйл ховор учраас ч тэр л хариулт оновчтой мэт санагдах....
Тиймдээ ч тэдгээр хүмүүсийн бүтээсэн тэр цогц гүрэн, тэдний ертөнц хүн төрөлхтний хөгжилд асар том хувьсгалыг авчирсан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Гэтэл хэнбугайг ч гайхшруулж орхихоор зүйлийг медиа ертөнцийн байлдан дагуулагч Стив Жоббсын тайм сэтгүүлд өгсөн ярилцлагаас олж харсан юм. "Мөнгө бол зорилго биш, би оршуулгын газрын хамгийн баян хүн баймааргүй байна..." хэмээн хэлсэн түүний энэ үг тайм сэтгүүлийн алдартай сэтгүүлчийг хүртэл эвгүй байдалд оруулаад амжчихсан. Түүний зорилгыг мөнгө гэж маш олон хүн бодсоор ирсэн, арга ч үгүй биз өндөр үнэтэй түүний зохион бүтээсэн техник, технологиуд түүүнд асар их баялгийг авчирсан нь мэдээж. Гэвч энэ хүний амьдралыг тоочиж, ярилцлагыг хүүрнэх нь илүүц хэрэг биз. Цахим ертөнцийн хамгийн том гэж нэрлэж болох Фейсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербергийн яринаас ч үүнийг харж болох юм. Ердөө хоёрхон жишээ....Тэдгээр хүмүүсийн цөөн хэдхэн үг ч дэлхийг байлдан дагуулах чадалтай болж,,,Тэгвэл тэд юу хүсч байсан бэ??? тэдний нууц энд л оршиж байсан гэдгийг тэдний ярилцлагаас би чухамдаа тунгаалаа. Тэд ердөө л юу хүсч байгаагаа мэддэг байжээ. Тиймдээ ч тэд хүссэн зүйлдээ хүрч чадсан. Зорилгыг хүмүүс олон янзаар харж, хүн бүр өөр өөрөөр тайлбарладаг ч амжилтанд хүрсэн хүмүүсийн энгийн ярианаас ч та үүнийг харж болно. Зорилгоо зөв тодорхойлсон хүн хэзээд амжилтанд хүрдэг гэсэн үгийг хэн ч билээ нэгэн хүн хэлж байсныг би мөн энэ үед эргэн саналаа. Тэгвэл зорилго гэж чухам юуг хэлээд байна вэ???? Өнөөгийн байдал, хүний хязгааргүй хэрэгцээ, шаардлага зэрэг зүйлсээс болж хүмүүс мөнгөний талаар боддог болсоор олон зуун жилийг нөгцөөсөн. Би ч мөн адил, залуу хүн сурч боловсрох хэрэгтэй, сурч боловсроход бас л мөнөөхөн мөнгө гээч зүйл зайлшгүй хэрэгтэй. Ингээд бодохоор мөнгө зорилго мөн ч юм шиг... Тиймээс ч энэ бүхэн надад эдгээр асуултуудыг ахин өөрөөсөө асуухад хүргэсэн юм. Асуултынхаа хариултыг олохын тулд мөн л олон олон амжилттай яваа хүмүүсийн түүхийг эргэн харахад хүрэв. Эцсийн дүнд энгийн хирнээ, хачирхалтай зүйлсийг олж харснаа энд бичихийг хүслээ. Чухамдаа хүмүүсийг мөнгөтэй болгож чаддаг зүйл бол зорилго. Зорилго бол харин хүсэл. Хүсч байгаа, дуртай зүйлсээ хийж байхдаа л хүн хамгийн ихээр баяр баяслыг мэдэрдэг байх. Хүн бүр зорилгыг өөрийн чадал, чадвар, авъяас билиг, боломж бололцоонд тулгуурлан тодорхойлдог. Тиймдээ ч "Мөнгө хайсан зорилго бол зорилго биш. Хүссэн зүйлээ мэдэрч, түүнээ олсон цагт зорилго тань биеллээ гэсэн үг" хэмээн Стив Жоббс нэг бус удаа хэлсэн биз. Тиймээс ч хамгийн түрүүнд хүсч буй зүйлээ тодорхойлох нь чухал юм байна гэдгийг би ойлгосон. Дуртай зүйлсдээ хүн хэзээ ч ядардаггүйн гайхалтай жишээ нь мөн л өнөөх Стив Жоббсыг дурьдаж болно. Яагаад заавал Стив Жоббс гэж үү??? тэр хорт хавдартай байсан ч амьдралынхаа эцсийн мөч хүртлээ өөртөө үнэнч байж, ажлаа хийсээр л байсан. Мөнгө ердөө хүссэн зүйлийг л дагадаг. Тэр бол бонус. Зорилго гээч ийм л энгийн дүрэмтэй байсныг сая л ухаарснаа өөрийн блогтоо бичлээ. Олон жил хайж явсан асуултынхаа хариултыг олсон гээд хэлж болохоор зүйл нь ердөө ийм л энгийн зүйл байсныг бодоод өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрөх шиг...Тиймээс ч би өөрийн зорилгыг тодорхойлоод амжив. Одоо ганцхан хийж эхлэх хэрэгтэй гэдгээ ухамсарлав....
Одоо би өдөр бүр өөрөсөө асуудаг болсон. "Би юу хүсч байна вэ?" удаан бодсоны эцэст хариултаа олсон. Харин ТА ЮУ ХҮСЧ БАЙНА ВЭ? өөрөөсөө нэг асуугаад үзээрэй...
"Хэрвээ та аль боомтод очихоо мэдэхгүй бол аль ч зүгийн салхи танд тус болохгүй..." Англи зүйр үг
2015.06.02
Comments
Post a Comment