Өнөөдрийн сурах хичээл маргааш идэх маслотай талх

...Сурагч ахуй насанд Алгебрийн хичээл заадаг цөөхөн буурал үстэй, гялалзсан толгойтой хөгшин багш маань хамар дээр нь унасан ойрын харааны жижигхэн дөрвөлжин нүдний шилээ дунд хуруугаараа дээш болгох үедээ ийн хэлдэгсэн. Танхимд хүүхдүүд бужигнаж, багшийн дууг даван хашгирсан танхимд өвгөн багшийг ийн хэлэхэд биеийн хөдөлгөөнийг нь дийлэнх нь шоолж, их л инээлдэж, шоолцгоодогсон. Өвгөн багшийн бага нас хөдөө талд, хонь хургатай тоглон өссөнөө тэрээр их л ярих дуртай, хөдөөний хүүхдүүд хэрхэн хичээлээ давтаж, гэрийн ажлын хажуугаар тог цахилгаангүй үед хэрхэн эрдэмд шамддаг байсныг тэрээр нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол ярьж өгдөг байлаа. Ааш нь сайхан үедээ хичээлийн цаг дуусаагүй байвал ертөнцийн элдэв сонин, өөрийн сурагч болон оюутан ахуй насныхаа сайхан дурсамжийн талаар яг л үр ачаа тойруулаад үлгэр ярьж өгч байгаа мэт сууж ярьдагсан. Багш барагтаа л инээдэггүй, хүүхдүүд ш...